Онлайн сургалт

Хосолсон сургалт-Blended learning

Интерактив сургалтын аргуудыг сургалтанд бүрэн нэвтрүүлэх ажлын хүрээнд  хосолсон сургалтанд нэгдсэн LMS систем ашиглах ОУУБИС-ийн Ерөнхий захирлын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн А/93 тоот тушаал гарсан. Edmodo LMS системийг танхимийн сургалттай хослуулан хэрэглэх явцад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 100 хувь онлайн сургалтанд шилжсэнтэй холбоотойгоор Google-ийн систем рүү шилжих шаардлага үүсэн бий болсон. Танхимын сургалтанд мэдээллийн технологи ашиглаж оюутанд сургалтын чанартай материалуудыг хүргэх нь танхимын сургалтын салшгүй нэг хэсэг бөгөөд COVID 19 цар тахлын дараагаас ОУУБИС-ийн бүх шатны сургалт хосолсон сургалтын тогтолцоонд бүрэн шилжсэн. 

Covid 19 цар тахлын үеийн онлайн сургалт

Covid 19 цар тахлын үед сургалтын үйл ажиллагааг БШУЯ-аас өгсөн чиглэлийн дагуу 100 хувь онлайнаар зохион байгуулж, ОУУБИС-ийн 2020 оны 12 сарын 17-ны өдрийн А/76 тоот тушаалаар онлайн сургалтанд албан ёсны зөвшөөрөлтэй “G Suite for Education”  боловсролын багцад бүрэн шилжсэн. 

Онлайн сургалтын орчин - LMS

Google Workspace for Education

Google компаний албан ёсны зөвшөөрөлтэй боловсролд зориулсан планыг онлайн ба хосолсон сургалтанд ашиглаж байна.

  • Лиценз авсан огноо: 2020 оны 9 сар
  • Домайн нэр: https://ulaanbaatar.edu.mn
  • Зөвшөөрөлтэй хэрэглэгчийн тоо: 10000
  • Ашиглаж байгаа сургалт: Магистр, бакалаврын онлайн болон хосолсон сургалтанд
  • Одоо идэвхтэй ашиглаж байгаа хэрэглэгчийн тоо: 3500

“Google workspace for Education”  планы багцад багтах тогтмол  ашигладаг лицензтэй програм хангамжууд:

  • Gmail
  • Google Classroom
  • Google Meet
  • Google Calendar
  • Google Forms
  • Google Drive
  • Google Docs
  • Google Sheets
  • Google Slides 
Microsoft Office 365 Education

Microsoft компаний албан ёсны зөвшөөрөлтэй боловсролд зориулсан планыг гадаад магистр оюутнуудын онлайн ашиглаж байна.

  • Лиценз авсан огноо: 2022 оны 12 сар
  • Домайн нэр: https://iuu.edu.mn
  • Зөвшөөрөлтэй хэрэглэгчийн тоо: 10000
  • Ашиглаж байгаа сургалт: Гадаад магистр оюутны онлайн сургалтанд
  • Одоо идэвхтэй ашиглаж байгаа хэрэглэгчийн тоо: 250

“Office 365 A1”  лицензийн багцад багтах ОУУБИС-ийн сургалт, үйл ажиллагаанд тогтмол  ашиглагддаг програм хангамжууд:

  • MS Outlook
  • MS Teams
    • Meet
    • Calendar
  • MS Forms
  • One Drive
  • MS Word
  • MS Excel
  • MS PowerPoint
  • Бусад