Нийгмийн ажлын тэнхим

Нийгмийн ажлын тэнхим нь Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Ерөнхий захирлын 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн №100 тоот тушаалаар байгуулагдаж, “Нийгмийн ажил” мэргэжлээр сургалт явуулж байна. Энэхүү мэргэжлийн хөтөлбөр нь магадлан итгэмжлэлтэйгээр бакалавр болон магистрын түвшинд сургалт явуулж байна.

Тэнхимийн багш, профессорын бүрэлдэхүүн нь гэр бүл, хүүхэд судлал, нийгмийн халамжийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, судалгаа, ном бүтээл туурвиж байна. Мөн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутны оролцоог нэмэгдүүлэх, багш нарын чадавхыг сайжруулах зорилгоор БНСУ-ын Сөүлийн Эмэгтэйчүүдийн Их Сургууль, ОХУ-ын Дорнод Сибирийн Удирдлага, Технологийн Их Сургууль болон бусад гадаадын их, дээд сургуулийн Нийгмийн ажлын тэнхимүүдтэй хамтран ажиллаж, жил бүр “Багш, оюутны туршлага солилцох хөтөлбөр”-ийг зохион байгуулдаг.

Тэнхимийн дэргэд “Сайн дурын нийгмийн үйлчилгээний төв” ажилладаг бөгөөд оюутнууд харилцан туршлага солилцох, онол, практикийг хослуулан дадлагажих, нийгмийн үйлчилгээний загварыг турших боломжийг бүрдүүлдэг. Уг төвийг бусад их, дээд сургуулиудад түшиц төв болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Одоогийн байдлаар тус тэнхимийг “Нийгмийн ажил” мэргэжлээр 150 гаруй төгсөгч амжилттай төгсөн, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд, аймаг, дүүрэг, сум, хорооны нийгмийн халамж болон хөгжлийн байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн бус болон олон улсын байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байна.

Профессор багш нар

Д.Мягмарсүрэн

Тэнхимийн эрхлэгч

Kim Jae Sun

Ахлах багш

Ph.D Б.Сүх-Очир

Ахлах багш

Ц.Энхтүвшин

Багш

Э.Саранцацрал

Дадлагажигч багш

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 092301
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 123 кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хувь хүн, хүүхэд, гэр бүл, олон нийтэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэх мэдлэг чадварт суралцсан, нийгмийн бодлого, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийж ажиллах, үйлчлүүлэгчид тулгамдсан асуудлыг оновчтой тодорхойлох, төлөвлөх, үйлчилгээний үр дүнг үнэлэх чадвартай, мэргэжлийн өндөр ёс зүйд суурилсан харилцаа, хандлагатай, багаар ажиллах дадал эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэнэ.

Ажлын байр
      • Хөдөлмөр, Нийгмийн халамжийн ерөнхий газар, түүний харьяа газрууд
      • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, түүний харьяа газрууд
      • Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газар
      • Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар
      • Аймаг, дүүрэг, сум, хорооны нийгмийн хөгжлийн болон нийгмийн халамжийн ажилтан
      • Сургуулийн нийгмийн ажилтан
      • Олон улсын байгууллага (Гүүд Нейбарс, Дэлхийн зөн гэх мэт)