Солонгос хэлний боловсролын тэнхим

Хөтөлбөрийн зорилго

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, солонгос хэлний багш мэргэжлээр мэргэшсэн, хөрвөх чадвартай, хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэнэ.

Хөтөлбөрийн зорилтууд

      • PEOs1: Солонгос хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэг чадварыг эзэмшсэн, солонгосын соёл, зан заншил, түүхийн талаарх ерөнхий мэдлэгтэй, төгсөж ажлын талбарт гараад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах солонгос хэлний багш бэлтгэнэ.
      • PEOs2: Сурган хүмүүжүүлэх зүй, заах аргазүй, сэтгэл судлалын мэдлэг эзэмшиж, дадлагажсан итгэл, хайр, найдварыг эрхэмлэдэг мэргэжилтэн бэлтгэнэ.
      • PEOs3: Мэргэжлийн суурь зарим хичээл болон сонгон судлах хичээлээр дамжуулан орчуулгын арга зүйд суралцсан, аман болон бичгийн орчуулга хийх үндсэн арга зүйд суралцсан, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Тэнхимийн онцлог

      • Солилцооны оюутнаар БНСУ-д суралцах боломжтой
      • Солонгос хэл сурах сургалтын орчин сайтай (БНСУ-ын их дээд сургуультай хамтарсан)
      • Кредит дүйцүүлж, шилжин ирж суралцах боломжтой
      • Кредит системээр 3.5 жил сураад төгсөх боломжтой
      • Оюутны төрөл бүрийн тэтгэлэгтэй
      • Оюутны тохилог дотуур байртай
      • БНСУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай
      • Гадаадын 80 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай
      • Солонгос судлалын төвтэй
      • Смарт сургалтын ангитай
      • Топик (TOPIK), бийрэн бичгийн дугуйлан
      • БНСУ-ын Кёнхи алсын зайны сургуульд суралцах боломжтой (Хос мэргэжлээр)

Профессор багш нар

Б.Алтай

Тэнхимийн эрхлэгч

Ph.D Lee Tan Mee

Дэд профессор

Ph.D Б.Ариунбаатар

Ахлах багш

С.Энхзул

Ахлах багш

Kim Jong Ok

Ахлах Багш

Ph.D Б.Туяа

Ахлах багш

Б.Мөнхчимэг

Ахлах Багш

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 011435
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 123кр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
  • • Онолын мэдлэг:
  • • Солонгос, Монгол хэлний онолын өргөн мэдлэг
  • • Солонгосын түүх, соёлын ойлголт
  • • Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны суурь мэдлэг
  • • Солонгос хэл заах онол, арга зүйн мэдлэг

  • • Солонгос хэл заах чадвар:
  • • Хичээлийн төлөвлөгөө боловсруулах
  • • Хөтөлбөр, сургалтын материал боловсруулах
  • • Солонгос хэлний хичээл заах, сургалтын үнэлгээ хийх
  • • Ном, сурах бичиг, цахим хэрэглэгдэхүүн зохиох

  • • Судалгаа, мэргэжлийн хэрэглээ:
  • • Солонгосын тухай ном товхимол, толь бичиг, архивын материалыг ашиглах
  • • Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх
  • • Баримт бичиг, албан бичиг боловсруулж сурах
  • • Цахим сүлжээнээс мэргэжлийн мэдээлэл цуглуулах, боловсруулах
  • Ажлын байр
        • Бүх шатны боловсролын байгууллагад Солонгос хэлний багш
        • Дээд болон ерөнхий боловсролын байгууллагад сургалтын мэргэжилтэн, судлаач
        • Солонгос хэлний орчуулагч, хэлмэрч
        • Аяллын хөтөч, соёлын элч
        • Судалгааны хүрээлэн, олон улсын байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад мэргэжлийн ажилтан

    Оюутныг хөгжүүлэх хөтөлбөрүүд

    • Солонгос хэлний клуб, хэлэлцүүлгийн бүлэг: Яриа, уншлага, бичгийн чадварыг хөгжүүлэх
    • Солонгос соёлын өдөрлөг, урлагийн арга хэмжээ: Уламжлалт болон орчин үеийн соёлтой танилцах
    • Солонгос хэлний уралдаан, TOPIK бэлтгэл клуб: Хэлний түвшин дээшлүүлэх
    • Солонгос дахь солилцооны хөтөлбөрүүд: Хамтын ажиллагаатай их, дээд сургуулиудад урт, богино хугацаагаар суралцах, дадлага хийх боломж
    • Судалгааны баг, төслийн ажил: Багш, оюутан хамтарсан судалгааны төсөлд оролцох, төрөл сайн дурын ажил хийх

    Төгсөгчдийн мэдлэг, чадвар, хандлага

  • 1) Солонгос хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэг чадвартай
  • 2) Боловсрол судлал, сэтгэл судлал, солонгос орон судлал, гадаад хэлний онол арга зүй, судалгааны онол арга зүйн мэдлэг, чадвартай
  • 3) Заах, бүтээх, харилцах, хамтран ажиллах, хөрвөх чадвартай
  • Хариуцлагатай, үнэнч шударга, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах, ёс зүйтэй боловсон хүчин