Сувилахуйн тэнхим

Сувилахуйн салбар 2007 онд 5 багш, 1 туслах ажилтан, 45 оюутантай сургалт эхэлж байсан бол өнөөдөр 8 багштай, 1 сургалтын менежертэй хамт олон 650 гаруй бакалавр зэрэгтэй сувилагч бэлтгэсэн байна. 2009 оноос сувилахуйн дипломын зэрэгтэй сувилагч нарт зориулсан шаталсан сургалтыг нээж 52 сувилагч сувилахуйн бакалаврын сургалтыг амжилттай төгссөн. Сувилахуйн тэнхимд Солонгос, Америк, Канад зэрэг сувилахуй өндөр хөгжсөн орноос ирсэн профессор багш нар ажиллахын зэрэгцээ онолын өндөр мэдлэгтэй, мэргэжлийн дадлага туршлагатай Монгол багш нар ажиллаж байна. 2018 оноос манай тэнхим сувилахуйн магистрын сургалтыг явуулж байна.

Сувилахуйн үйл ажиллагаа нь хайр ба хүнлэг энэрэнгүй сэтгэлээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дэмжих сахин хамгаалах, нөхөн сэргээх, амар тайван байлгахыг зорьдог. Манай тэнхимийн зорилго мэргэжлийнхээ мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, зөв хандлагатай, бусдыг манлайлагч сувилагч бэлтгэхэд оршино.

2008 оноос эхлүүлсэн оюутан солилцооны хөтөлбөрт 60 гаруй оюутан хамрагдаж, БНСУ-ын Ёнсей, Чонбуг, Халлим, Илжи, Ча, Бедиста зэрэг эмнэлэг, сургуулиудад очиж танилцах дадлага хийж байна. БНСУ-ын Чонбуг, Халлим, Илжи, Ча, Ку-Шин, Назари сувилахуйн сургуулиудаас 100 гаруй оюутан манай тэнхимд ирж танилцах дадлагын хөтөлбөрт хамрагдсан.

Профессор багш нар

Ph.D. Д.Дуламсүрэн

Сувилахуйн сургуулийн захирал

А.Амаржаргал

Тэнхимийн эрхлэгч

Ph.D Б.Буянхишиг

Дэд профессор

Ph.D Ц.Оюундарь

Дэд профессор

Л.Дондоосүрэн

Ахлах багш

Б.Лхагва-Эмгэн

Багш

Lydia Campbell White

Багш

Т.Цолмон

Багш

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн индекс: 091301
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 122кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн зорилго

Сувилахуйн тэнхимийн зорилго нь орчин үеийн сувилахуйг үндэслэгч Флоренс Найтингелийн сувилахуйн үзлийг үндэс сууриа болгон олон улсын стандартад нийцсэн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай сувилагч мэргэжилтнийг бэлтгэж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах сувилахуйн удирдагчийг бэлтгэхэд оршино. Мөн уг тэнхимийг төгссөн сувилагч нь хүн төвтэй үйлчилгээг эрхэмлэн үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг хамгаалах, эдгээх, хэвээр хадгалах, сайжруулах, нөхөн сэргээх болон саруул сайн сайхан байлгах зорилгоор цогц сувилгааг үзүүлнэ.

Хөтөлбөрийн зорилтууд

      • PEOs1: Сувилгааны үйл ажиллагааны дагуу аюулгүй чанартай тусламж үйлчилгээг үзүүлнэ
      • PEOs2: Эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхдээ сэтгэн бодож, шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг байна.
      • PEOs3: Үйлчлүүлэгчид сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ хүнлэг энэрэнгүй, эелдэг эмчилгээний харилцааг үүсгэх
      • PEOs4: Эрүүл мэндийн багт хамтран ажиллах мэргэжлийн ур чадвартай байх
      • PEOs5: Ёс зүй, хууль эрх зүйн хүрээнд мэргэжлийн сувилахуйн тусламжийг үзүүлэх
      • PEOs6: Сувилахуйн тусламж үзүүлэхдээ сургах-сурах зарчмын дагуу ажиллах
      • PEOs7: Удирдан манлайлагч байна

Ажлын байр
      • Бүх шатны эрүүл мэндийн байгууллага
      • Нийгмийн халамжийн газар
      • Сургууль, цэцэрлэгийн сувилагч
      • Олон улсын байгууллагууд
Хөтөлбөрийн индекс: 091301
Боловсролын зэрэг: Бакалавр
Нийт багц цаг: 124кр
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

Хүн амын эрүүл мэндийг дэмжин хамгаалах, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчтөнд анхан шатны тусламж үзүүлж, тэднийг сэтгэлзүйгээр бүрэн дэмжих мэдлэг, чадвартай сувилахуйн ухааны бакалаврын зэрэгтэй сувилагч бэлтгэнэ.

Ажлын байр
      • Халдварт өвчин судлалын үндэсний төвд сувилагч
      • Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд сувилагч
      • Хавдар судлалын үндэсний төвд сувилагч
      • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сувилагч
      • Гэмтэл согогийн үндэсний төвд сувилагч
      • Улсын нэгдсэн 1,2,3-р төв эмнэлгүүдэд сувилагч
      • Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд сувилагч
      • Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сувилагч
      • Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд сувилагч

Сувилахуйн боловсролын төсөл, хөтөлбөр

  • ЭМЯ-аас 2012-2013 онд хэрэгжүүлсэн “Сувилагчийн анхан шатны бичиг баримтын хөтлөлт 450” төсөлд Сувилахуйн сургуулийн захирал У Га Шил төслийн удирдагчаар, багш Т.Саруултуяа, Б.Оюунбилэг нар орчуулагчаар ажилласан.
  • БНСУ-ын Ионсей Сувилахуйн Сургууль, Бангладеш Улсын Сувилахуйн сургуультай хамтарсан төсөлд профессор У Га Шил оролцож ажилласан.
  • БНСУ-ын Судалгааны сан, Солонгосын Чусон, МҮИС-тай хамтарсан “Сувилахуйн боловсрол, эрүүл мэнд нийгмийн халамжийн хөгжил” 2017-2022 төсөлд сувилахуйн тэнхмийн багш Т.Саруултуяа, Б.Оюунбилэг нар ажилласан.

“Nursing Research” клуб

Тус дугуйлан нь 2016 оны 9 дүгээр сард анх байгуулагдсан бөгөөд мэргэжлийн ангийн оюутнууд хамрагдан эдүүгээ 80 гаруй оюутныг төгсгөсөн байна.

Дугуйлангийн зорилго

Сувилахуйн судлаач дугуйлан нь оюутнуудад сувилахуйн онолын мэдлэгийг бодит практикт хэрэгжүүлэх, судалгааны ур чадвар эзэмшүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн сэтгэлгээ төлөвшүүлэх зорилготой.

Үйл ажиллагааны чиглэл

  • - Сувилахуйн судалгааны онолын ойлголтыг практикт уялдуулах
  • - Эмнэлзүйн ажиглалт, асуумж, кейс судалгаанд суурилсан сургалт
  • - Судалгааны ажлын арга зүйг эзэмшүүлэх (асуумж боловсруулах, өгөгдөл
  • боловсруулах, үр дүн дүгнэх)
  • - Оюутны бие даасан судалгааны төсөл, эрдэм шинжилгээний хуралд оролцоог дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна
  • Үйл ажиллагааны хэлбэр

  • - Сургалт, семинар: Сувилахуйн судалгааны арга зүй, нотолгоонд суурилсан сувилахуйн тухай семинар
  • - Практик ажиглалт: Эмнэлгийн орчинд хийсэн ажиглалт, сувилахуйн төлөвлөгөө боловсруулах
  • - Судалгааны төсөл: Оюутан бүрийн санаачилсан жижиг судалгаа
  • - Эрдэм шинжилгээний илтгэл, хэлэлцүүлэг: Дүн шинжилгээ, илтгэл тавих ур чадварыг хөгжүүлэх
  • Үр дүн

  • - Оюутнууд судалгааны арга зүйг эзэмшиж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах чадвартай болно.
  • - Онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр шийдвэрлэх сэтгэлгээ төлөвшинө.
  • - Эрдэм шинжилгээний хурал, оюутны эрдэм шинжилгээний ажилд бэлтгэгдэх суурь тавигдана.
  • Сургалтын лабораториуд

    • Сувилахуйн ур чадварын лаборатори
    • Эх, хүүхдийн сувилахуйн лаборатори
    • Эрүүл мэндийн үнэлгээний лаборатори
    • Морфологийн лаборатори
    • Химийн лаборатори