Номын сан Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Номын сан нь үйл ажиллагаагаа тус их сургууль байгуулагдсан 1995 оноос эхлэн явуулж байна. Энэ хугацаанд салбарын яамдын бодлого, шийдвэр, ОУУБИС-ийн эрхэм зорилго, их сургуулийн номын сангийн хөгжлийн чиг хандлага, шаардлага, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн технологид суурилсан LIB4U.net номын сангийн цогц программыг нэвтрүүлж, номын фонд бүрдүүлэлт, баяжуулалт тогтмол хийгдсэнээр өдгөө нийт 35000 гаруй цаасан ном, 2300 орчим цахим ном материалтай, өдөрт 100 гаруй уншигчид үйлчлүүлж, жилд дунджаар 23000 удаагийн цахим хандалтыг хийдэг ба номын сангийн үйлчилгээ, программын ашиглалтыг сайжруулах, орчин үеийн техник хэрэгслээр тоноглох, хэрэглэгчдийнхээ олон сувгаас мэдээлэл авах, сургалт, судалгаандаа ашиглах боломжийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй, тав тухтай номын сангийн орчинг бүрдүүлэн хөгжүүлэхэд байнга анхааран ажиллаж байна. Эрхэм зорилго: ОУУБИС-ийн Номын сан нь тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажил болон мэргэжлийн чиглэлийн дагуу сургалт, судалгааны ажил явуулахад шаардлагатай ном бүтээлээр уншигчдын эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахуйц сан хөмрөгтэй, уншигчдын бие даан суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх таатай орчинг бий болгоход чиглэсэн үйлчилгээ, орчин үеийн техник технологи бүхий мэдээллийн төв байхад оршино. Электрон каталог Нээлттэй мэдээллийн сангууд Номын сангийн бүрэлдэхүүн Ю.БадамхандНомын сангийн дарга, доктор, дэд профессор badamkhand.yu@ulaanbaatar.edu.mn В.АрвинжаргалНомын санч arvinjargal.v@ulaanbaatar.edu.mn Ө.Цагаан-ОхинНомын санч tsagaanokhon.u@ulaanbaatar.edu.mn Үйлчилгээний хуваарь № Үйлчилгээ Өрөө Ажиллах цаг 1 Уншлагын танхимууд Б байрны №101, №102 8:30-17:30 2 Гэрээр ном олгох фонт Б байрны №104 8:30-17:30 3 Гадаад ном олгох Б байрны №105 8:30-17:30 4 Эрдэм шинжилгээ судалгааны төв Б байрны №103 8:30-17:30 5 Интернэт плаза, онлайн номын сан А байрны №303 8:30-17:30 6 Бие даалтын танхим А байрны №101 8:30-17:30 7 Шалгалтын үеэр ажиллах Нийт өрөө 8:30-17:30 Номын сантай холбоотой мэдээлэл Номын сангийн тухай хууль Үзэх Номын сангийн дүрэм, журам Үзэх