ОЛОН УЛСЫН ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН СЭТГҮҮЛД СУДАЛГААНЫ БҮТЭЭЛЭЭ ХЭВЛҮҮЛЭВ
  • By iuuadmin
  • 2024-12-02
  • No Comments

ОЛОН УЛСЫН ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН СЭТГҮҮЛД СУДАЛГААНЫ БҮТЭЭЛЭЭ ХЭВЛҮҮЛЭВ

ОУУБИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал доктор Д.Дуламсүрэн багш "Clinical Readiness for Practice of Nursing Students: A Concept Analysis" сэдэвт судалгааны бүтээлээ
"International Journal of Research and Public Health" сэтгүүлд хэвлүүлсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна.
" International Journal of Research and Public Health"- сэтгүүл нь Олон Улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн SSCI, SCIE ангилалд бүртгэлтэй бөгөөд шинжлэх ухааны салбарын чанартай судалгааны ажлуудыг нийтэлдэг сэтгүүл төдийгүй, Олон Улсын түвшний судалгааны ажлуудыг бүртгэдэг хамгийн том мэдээллийн сан болох Scopus болон PubMed, MEDLINE, PMC (PubMed Central), Embase, GEOBASE, SciFinder зэрэгт бүртгэлтэй чансаа өндөртэй сэтгүүл юм.
Эрдмийн ажлаараа бусдыгаа манлайлан оролцож буй доктор Д.Дуламсүрэн багшдаа нийт судлаачид эрдэмтдийн өмнөөс халуун баярыг хүргэж байна. Цаашдынх нь эрдэм судлалын ажилд амжилтын дээдийг хүсэе.
Эрдэмтэн судлаач та бүхэн энэхүү бүтээлийг уншиж танилцахыг хүсвэл доорх линкээр орж үзэх боломжтой юм.
Судалгааны ажлын одоогоор https://www.mdpi.com/1660-4601/21/12/1610 холбоосоор татаж уншиж болох ба DOI дугаарын бүртгэл бүрэн хийгдсэний дараа одоогоор https://doi.org/10.3390/ijerph21121610 холбоосоор бүх бүртгэлтэй сангуудаас татж авч уншиж болно