СУВИЛАХУЙН ТЭНХИМЭЭС ШИНЭХЭН ГАРЫН АВЛАГЫГ БЭЛТГЭН ГАРГАВ
  • By iuuadmin
  • 2025-01-28
  • No Comments

СУВИЛАХУЙН ТЭНХИМЭЭС ШИНЭХЭН ГАРЫН АВЛАГЫГ БЭЛТГЭН ГАРГАВ

ОУУБИС-ийн Сувилахуйн сургуулиас ОУУБИС-ийн үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн 5 жилийн ойг угтан "Тархины саажилттай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан" шинэхэн гарын авлагыг зохиогчийн эрхээр хамгаалуулж ISBN9919-0-03981-0 дугаартай эрхлэн гарлаа.
Энэхүү гарын авлагыг Сувилахуйн сургуулийн багш, магистр Б.Лхагва-Эмгэн 1-р зохиогчоор, ХБХСЗХТөвийн сувилахуйн албаны дарга, магистр Б.Дулмаа 2-р зохиогчоор хамтран ажилласан юм.
Ерөнхий редактор: Сувилахуйн доктор, профессор И Вон Хи
Редактор: Сувилахуйн магистр Б.Оюунбилэг нар ажиллаа.
Уг гарын авлага нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн төлөө хийж буй нийгэмд чиглэсэн чухал бүтээл билээ.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Сувилахуйн сургуулийн хамт олонд баяр хүргэе.