СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ОЮУТНУУДЫН СОЛОНГОС ДАХЬ АЙЛЧЛАЛ
Сувилахуйн сургуулийн Магистрын оюутнууд “Advanced nursung educatioin tour” үйл ажилагааны хүрээнд 2025.01.13-с эхлэн 10 хоногийг аялал дадлага хийгээд ирлээ. Оюутнуудын хамт тус сургуулийн захирал Dr. Д.Дуламсүрэн ажилласан ба харилцагч байгуулага, эмнэлгүүдтэй хамтын гэрээ байгуулах, хамтарсан судалгааны төсөл, оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг цаашид хамтран ажиллах чиглэлээр хэлэлцээр хийх зэрэг ажлын айлчлал байлаа. Тус үйл ажиллагааны хүрээнд Сөүл хот, Бусан хотын нийт 3 их сургууль, 7 эмнэлэг, 1 эхийн сувилахуйн төвөөр айлчилсан төдийгүй оюутнууд маань Солонгосын олон сайхан соёлуудыг үзэж сонирхож суралсан сайхан цаг байлаа.Ионсей их сургуулийн Сувилахуйн сургууль тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлж манай оюутнуудад зориулан Prof. Dr. Yeonsoo “Ахисан шатны сувилахуйн боловсролын чиг хандлага”, Dr.Anna Lee “Дижитал эрүүл мэнд ба Сувилахуйн бизнесс” сэдвээр сонирхолтой лекц уншсан нь оюутнуудын хувьд олон улсын сувилахуйн чиг хандлагаас суралцах том боломж байлаа.
Ионсей их сургуулийн сувилахуйн сургуулийн захиралтай чөлөөт ярилцлага хийж оюутнуудын сонирхож судалж байгаа судалгааны сэдвүүд дээр зөвлөгөө өглөө.
“Brown box-lunch” буюу манай оюутнууд болон Ионсей сургуулийн магистр, докторын оюутнуудтай хамт хоол идэнгээ судалгааны сэдвээ хуваалцах, өөр өөрийн орны сувилахуйн тусламж үйлчилгээний зарим нөхцөл байдлын талаар ярилцах үр дүнтэй цагийг гаргасан
Мөн орчин үеийн Shields Simulation Center Tour байлаа. Оюутнууд VR сургалтын технологийг ашиглан хэрхэн дадлага хийх, Солонгосын шилдэг сургалтын симуляцийг сургалтанд хэрхэн ашигладаг тухай болон Ионсей их сургуулийн сувилахуйн сургуулийн түүхтэй танилцах зэрэг олон туршлагуудаас суралцлаа.
