ГЭР БҮЛ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН ХАМТАРСАН СУДАЛГААНУУД МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ХЭВЛЭГДЛЭЭ
Олон улсын Улаанбаатарын их сургуулийн (ОУУБИС) Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим багш, оюутнуудын хамтарсан судалгааг дэмжих, хөгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний ажлаа өргөжүүлсээр байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд тус тэнхимийн багш, оюутнуудын хамтран хийсэн таван судалгааны өгүүлэл Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг "Сэтгэл судлал таны амьдралд" сэтгүүлд хэвлэгдлээ.Хэвлэгдсэн судалгааны өгүүллүүд:
*** "БНСУ-ын ахлах сургуулийн сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийн судалгаа"
Зохиогчид: Сэтгэл судлалын багш А.Мөнхжин, сэтгэл судлалын III түвшний оюутан Г.Намуун
*** "Үл хайхрах хүчирхийлэл хүүхдийн зан үйлд нөлөөлөх нь"
Зохиогчид: Сэтгэл судлалын багш Ө.Байгаль, сэтгэл судлалын IV түвшний оюутан Э.Буянбилэг
*** "Төгсөх курсийн оюутнуудын карьер төлөвлөлт ба сэтгэл зүйн бэлэн байдлын хамаарлыг судлах нь"
Зохиогчид: Сэтгэл судлалын багш А.Мөнхжин, сэтгэл судлалын IV түвшний оюутнууд Г.Одончимэг, А.Анужин, М.Сувданцэцэг, Б.Номин
*** "TikTok-ийн эерэг контент өсвөр насны охидод нөлөөлөх нь"
Зохиогчид: Сэтгэл судлалын багш Ө.Байгаль, сэтгэл судлалын IV түвшний оюутан Б.Удвал
*** "Өсвөр насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ ба аз жаргалын мэдрэмжийн харьцуулсан судалгаа"
Зохиогчид: Сэтгэл судлалын багш А.Мөнхжин, сэтгэл судлалын III түвшний оюутан О.Одгэрэл
Эдгээр судалгаанууд нь сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудад судалгааны туршлага олгох, шинжлэх ухааны бүтээлийн эргэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье.