• By iuuadmin
  • 2025-03-21
  • No Comments

"СУВИЛАХУЙН УР ЧАДВАРЫН УЛСЫН IV" ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ОУУБИС-ийн Сувилахуйн сургууль, Монголын Сувилагчдын нийгэмлэг хамтран 2025 оны 3-р сарын 21-ны өдөр Олон улсын Улаанбаатарын их сургууль дээр "СУВИЛАХУЙН УР ЧАДВАРЫН УЛСЫН IV" олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд АШУҮИС-ийн Дархан уул аймгийн салбар сургууль, Дорноговь аймгийн салбар сургууль, Говь-алтай аймгийн салбар сургууль, ОУУБИС-ийн Сувилахуйн сургууль, Глобал Удирдагч ИС-ийн Сувилахуйн сургууль, АУ-ны Ач их сургуулийн Сувилахуйн тэнхим, АУ-ны Энэрэл дээд сургуулийн сувилахуйн тэнхим гэсэн нийт 7 баг оролцож өөрсдийн ур чадвар, эрдэм мэдлэг, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Үүнээс багийн нийлбэр оноогоор
Тэргүүн байрыг "АШУҮИС-ийн Дорноговь салбар сургууль"-ийн, Сувилахуйн оюутнууд дэд байрыг
"АШУҮИС-ийн Говь-Алтай салбар сургууль"-ийн Сувилахуйн оюутнууд гутгаар байрыг "ОУУБИС-ийн Сувилахуйн сургууль"-ийн оюутнууд эзэллээ.
Мөн төрөл бүрийн шилдэг оролцогчийг тодруулж шагнал гардууллаа. Онолын төрөлд шилдэгээр АШУҮИС-ийн Дорноговь салбар сургууль"-ийн, Сувилахуйн оюутан О.Сүглэгмаа, Гардан ур чадварын төрөлд АШУҮИС-ийн Дорноговь салбар сургууль"-ийн, Сувилахуйн оюутан С.Уугантуяа нар тодорч багийн нийлбэр дүнгээр шилжин явах цомыг хүртсэн юм.
Нийт оролцсон хүндэт зочид, оролцогчиддоо халуун баярыг хүргэе.