ОУУБИС-ИЙН 30 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН ҮЕ ҮЕИЙН БАГШ НАР БОЛОН АНГИЙН ДАРГА НАРЫН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Олон улсын Улаанбаатарын их сургуульд ажиллаж байсан үе үеийн багш нар болон нийт төгсөгчдийн төлөөлөл ангийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтанд нийт 35 багш, 217 ангийн дарга нар хүрэлцэн ирж оролцов. Үйл ажиллагааны зорилго нь үе үеийн багш нар болон төгсөгчдийн сургуулийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэх, харилцаа холбоогоо өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох байв.