“IUU-ХАМТДАА” СПОРТЫН ӨДӨРЛӨГ
  • By iuuadmin
  • 2025-09-06
  • No Comments

“IUU-ХАМТДАА” СПОРТЫН ӨДӨРЛӨГ

2025 оны 09-р сарын 05-ны Баасан гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Хөл бөмбөгийн талбай”-д “IUU-Хамтдаа” спортын өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгт салбар сургуулийн оюутнууд, сургуулийн удирдлага, багш, ажилтан нийт 1100 гаруй хүн оролцож
- Хөл бөмбөг
- Олс таталт
- Хөгжөөнт буухиа
- Хөгжөөнт тоглоом (Х О game)
- Хөгжөөн дэмжигчдийн тэмцээнээр өрсөлдөн өнгөрүүллээ.
Төрөл тус бүрээр ялагчид тодруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Хөл бөмбөг: 1-р байр Бизнес удирдлагын тэнхим
2-р байр Эрх зүйн тэнхим
3-р байр Компьютер мэдээллийн технологийн тэнхим
Олс таталт: ялагч Хөдөө аж ахуй, ойн тэнхим
Хөгжөөнт буухиа: ялагч Бизнес удирдлагын тэнхим
Хөгжөөнт тоглоом (Х О game): ялагч Аялал жуулчлалын тэнхим
Хөгжөөн дэмжигчдийн тэмцээний явагчаар Эрх зүйн тэнхим тус тус шалгарч нийт оноогоор Бизнес удирдлагын тэнхим шалгарч шилжин явах цомыг гардан авлаа.