ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ
ОУУБИС-ийн ээлжит тэтгэлэг гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө. 2025-2026 оны 1-р улирлын сургалтын тэтгэлэгт нийт 441 оюутан хамрагдаж 306,106,000 төгрөгийн тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө. Үүнээс сургуулийн өөрийн санхүүжилтээр 317 оюутанд 246,788,500 төгрөг, гаднын 17 байгууллага, хувь хүнээс 48 оюутанд 33,078,000 төгрөгийн тэтгэлгийг өгсөн байна. Тэтгэлэг авсан нийт оюутнууддаа хичээл сурлагад нь өндрөөс өндөр амжилт хүсье.



