Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль (ОУУБИС) нь 1995 онд МУ-аас албан ёсоор зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шинийг санаачлагч, бусдад үйлчлэгч, удирдагчдыг төлөвшүүлж МУ-ын дээд боловсролд өөрчлөлт шинэчлэлт авч ирэх олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд эх орноо хайрладаг шилдэг удирдагчдыг бэлтгэн гаргадаг.
БНСУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай ОУУБИС нь оюутнуудад хамгийн олон төрлийн, хамгийн их тэтгэлэгт хамрагдах, олон улс оронд оюутан солилцоогоор суралцах, БНСУ-ын их, дээд сургуулиудад 2+2, 1+1 хөлбөрөөр суралцах боломжуудыг олгодог.
ОУУБИС-ийг эрдэм шинжилгээний чанар, инновацаар тэргүүлэгч болгохын төлөө хичээн зүтгэж буй багш, ажилтнууддаа талархал илэрхийлье. Бид оюутнууддаа ээлтэй орчныг бүрдүүлэхийн төлөө улам хичээн ажиллах болно. ОУУБИС өсөж хөгжихийн хэрээр бид оюутнууддаа бүх талын дэмжлэг үзүүлсээр байх болно. Манай их сургууль МУ төдийгүй Төв Азийг байлдан дагуулсан дэлхийн хэмжээний удирдагчдыг бэлтгэх зорилготой. ОУУБИС үнэт зүйлдээ тууштай байж, ирээдүйн удирдагчд, бидний үнэт зүйл (итгэл, найдвар, хайр)-ийг чин сэтгэлээсээ зааж сургах болно.
Стивен Сигалын Цахлайн мөрөөдөл дээр гардаг “Өндөрт нисдэг шувуу холыг харна” гэдэг үгийн адил Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн оюутнууд маань өндөрт нисэн, алсыг харж, ирээдүйдээ бэлдэн, МУ-ын хөгжилд хувь нэмрээ оруулж, дэлхийг өөрчлөх манлайлагчид болж чадна гэдэгт найдаж байна.
Олон улсын түвшний боловсролыг эзэмшүүлэх Монголын шилдэг хувийн их сургууль болох
Олон улсын түвшний боловсрол эзэмшүүлж, Монголын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, үнэнч шударга, хүний эрхийг дээдэлдэг, итгэл, найдвар, хайрыг эрхэмлэдэг, мэргэжлийн хувьд хөрвөх чадвартай хүнийг бэлтгэхэд оршино.
Итгэл Найдвар Хайр
Хүнийг хайрлан халамжилж бусдад үнэнч, итгэл дааж, ажиллаж амьдрах зөв хүмүүжлийг дадал болгох
Мэргэжлийн өндөр мэдлэг, хөрвөх цогц боловсрол, манлайлах ур чадвартай болгох
Бусдын төлөө хүч чадлаа зориулж , шударга ёс зүйтэй, хамтран ажиллах, нэр төрөө хүндэтгэх үзэлтэй иргэн болж төлөвших