Интерактив сургалтын аргуудыг сургалтанд бүрэн нэвтрүүлэх ажлын хүрээнд хосолсон сургалтанд нэгдсэн LMS систем ашиглах ОУУБИС-ийн Ерөнхий захирлын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн А/93 тоот тушаал гарсан. Edmodo LMS системийг танхимийн сургалттай хослуулан хэрэглэх явцад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 100 хувь онлайн сургалтанд шилжсэнтэй холбоотойгоор Google-ийн систем рүү шилжих шаардлага үүсэн бий болсон. Танхимын сургалтанд мэдээллийн технологи ашиглаж оюутанд сургалтын чанартай материалуудыг хүргэх нь танхимын сургалтын салшгүй нэг хэсэг бөгөөд COVID 19 цар тахлын дараагаас ОУУБИС-ийн бүх шатны сургалт хосолсон сургалтын тогтолцоонд бүрэн шилжсэн.
Covid 19 цар тахлын үед сургалтын үйл ажиллагааг БШУЯ-аас өгсөн чиглэлийн дагуу 100 хувь онлайнаар зохион байгуулж, ОУУБИС-ийн 2020 оны 12 сарын 17-ны өдрийн А/76 тоот тушаалаар онлайн сургалтанд албан ёсны зөвшөөрөлтэй “G Suite for Education” боловсролын багцад бүрэн шилжсэн.

Google компаний албан ёсны зөвшөөрөлтэй боловсролд зориулсан планыг онлайн ба хосолсон сургалтанд ашиглаж байна.
“Google workspace for Education” планы багцад багтах тогтмол ашигладаг лицензтэй програм хангамжууд:

Microsoft компаний албан ёсны зөвшөөрөлтэй боловсролд зориулсан планыг гадаад магистр оюутнуудын онлайн ашиглаж байна.
“Office 365 A1” лицензийн багцад багтах ОУУБИС-ийн сургалт, үйл ажиллагаанд тогтмол ашиглагддаг програм хангамжууд:
Хосолсон болон онлайн сургалтын журамласан гарын авлага