Компьютер, Мэдээллийн технологийн тэнхим

1997 онд “Програм хангамж” мэргэжлээр бакалаврын сургалт явуулж эхэлснээр тэнхим байгуулагдах эхлэл тавигдсан. 2007 оноос “Мэдээллийн систем”, 2009 оноос “Техник хангамж” мэргэжлээр бакалаврын, 2007 оноос “Програм хангамж” мэргэжлээр магистрын сургалт явуулж байна.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын дээд боловсролын холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн стандарт, Олон Улсын байгууллагуудаас гаргасан жишиг хөтөлбөрийн дагуу сургалтын хөтөлбөрөө тогтмол шинэчилж хэрэгжүүлэн ажлын байрны эрэлт, шаардлагыг хангасан мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх талаар арвин туршлага хуримтлуулсан.

Манай тэнхим сургалт явуулж буй мэргэжлийн хөтөлбөрүүдийг дотоод гадаадын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх зорилт тавьж, энэ хүрээнд “Програм хангамж” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийг 2020 онд БМИҮЗ-өөр магадлан итгэмжлүүлээд байна.

Манай тэнхимээс төгсөн гарсан 700 гаруй төгсөгчид дотоодын мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллахын зэрэгцээ БНСУ-ын Take Systems, АНУ-ын Цахиурын хөндийн Belong Home, Uber, Dynata зэрэг гадаадын олон компаниудад ажиллаж байгаа нь манай оюутнуудад их урам зориг өгдөг.

1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Хэрэлэгчийн шаардлагыг хангасан программын системийг зохион бүтээх багийн бүрэлдэхүүнд ажиллаж, дэд системийн шаардлагыг шинжлэх, загварчлах, программчлах ба зохиосон программыг турших, зүгшрүүлэх (debugging) мэдлэг, чадвар, хандлагатай, насан туршдаа суралцах чадвартай, улсын болон олон улсын хөгжлөлд хувь нэмэр оруулах, үнэнч шударга, хүний эрхийг дээдэлдэг, итгэл, найдвар, хайрыг эрхэмлэдэг мэргэжилтнийг сургаж бэлтгэнэ.

Хөтөлбөрийн зорилтууд (PEOs)

Зорилт

Тодорхойлолт

PEO1 – Асуудал шийдвэрлэх

Программ хангамжийн системийг зохион бүтээхдээ нийгмийн болон хэрэлэгчийн зүгээс тавигдаж буй асуудлыг судалж, шинжилсэний үндсэн дээр оновчтой шийдвэрлэх чадвартай болно.

PEO2 – Шүүмжлэлт сэтгэлгээ

Тулгарч болох асуудал, цаашид гарах үр дагаварыг урьдчилан таамаглах ба туршиж шалгах чадвартай болно. (Critical Thinking)

PEO3 – Багаар ажиллах

Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох, өөрийн гаргах шийдвэрийн үр нөлөөг мэдэх, бусдыг сонсож, хариуцлага хүлээх чадвартай болно.

PEO4 – Идэвх санаачлага

Мэдээллийн технологийн давуу талыг нийгэм, хүмүүнлэгийн эсрэг ашиглахгүй байх ба хувь хүнийн, мэргэжлийн еөс зүйтэй, шинийг эрэлхийлэгч байж насан туршдаа суралцах чадвар эзэмшсэн байна.

2. ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ

2024 оны шинэчлэлтийн дагуу AI/ML мэргэжилтний эрэлт 2023-аас 34%-иар өссөн учир дараах чиглэлүүдийг хөтөлбөрт нэмсэн:
 

Чиглэл

Гол хичээлүүд

Кредит

Хиймэл оюун ухаан (AI/ML)

SE314 – Хиймэл оюуны үндэс SE325 – Машин сургалтын үндэс

6

Веб болон Мобайл хөгжүүлэлт

SE320 – Веб хөгжүүлэлт SE321 – Мобайл хөгжүүлэлт

6

Цахим аюулгүй байдал

IS204 – Мэдээллийн аюулгүй байдал IS301 – Цахим аюулгүй байдал

6

Блокчейн технологи

SE326 – Блокчейн технологийн үндэс

3

Компьютерийн хяраа (Computer Vision)

SE319 – Компьютерийн хяраа

3

Программ хангамжийн инженерчлэл

SE303, SE304, SE307, SE308, SE310 (Капстоун), SE311 (SQA)

15

Алгоритм, Өгөгдөлийн бүтэц

SE302 – Өгөгдөлийн бүтэц SE316 – Алгоритмын шинжилгээ

6

Төслийн менежмент

SE309 – Программ хангамжийн төслийн менежмент

3

3. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

3.1 Олон улсын стандарттай нийцсэн байдал

  • ACM/IEEE-CS-ийн Computing Curricula 2020 (CC2020) олон улсын жишиг стандарттай 80-85% нийцтэй
  • ABET CAC-ийн 7 Student Outcomes-тай бүрэн нийцсэн төгсөгчийн загвар
  • 2021 онд БМИҮЗ-ийн дотоодын магадлан итгэмжлэгдсэн. 2026 онд дахин магадлан итгэмжлэл хийлгэхээр хүсэлт гаргаад байгаа.

3.2 Олон улсын хамтын ажиллагаа

  • 2021-2026 онд БНСУ-ын 10+ их сургуультай шинэ гэрээ байгуулсан
  • 2+2 хөтөлбөрөөр оюутнууд Солонгост 2 жил суралцаж бакалаврын зэрэг авах боломжтой
  • Солонгос хэлтэй IT мэргэжилтэн бэлтгэдэг – улсдаа онцгой хөтөлбөр

4. ОЮУТАН СОЛИЛЦООГООР ЯВЖ БОЛОХ СОЛОНГОСЫН ИХ СУРГУУЛИУД

ОУУБИС нь 2021-2026 онд дараах БНСУ-ын их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Оюутнууд эдгээр сургуульд оюутан солилцооны болон 2+2 хөтөлбөрөөр явах боломжтой:

Их сургуулийн нэр

Оролцооны хэлбэр

1

Намсөүл их сургууль

2+2 хөтөлбөр (4 оюутан суралцаж байна)

2

Чонбуг улсын их сургууль

2+2 хөтөлбөр (2 оюутан суралцаж байна)

3

Сонгёль их сургууль

Оюутан солилцоо / Хамтын ажиллагаа

4

Жэжү их сургууль

Оюутан солилцоо / Хамтын ажиллагаа

5

Соншин эмэгтэйчүүдийн их сургууль

Оюутан солилцоо / Хамтын ажиллагаа

6

Ансан их сургууль

Оюутан солилцоо / Хамтын ажиллагаа

7

Сонсо их сургууль

Оюутан солилцоо / Хамтын ажиллагаа

8

Сэжун их сургууль

Оюутан солилцоо / Хамтын ажиллагаа

9

Калвин их сургууль

Оюутан солилцоо / Хамтын ажиллагаа

10

Чуншин их сургууль

Оюутан солилцоо / Хамтын ажиллагаа

11

Жүнан их сургууль

Оюутан солилцоо / Хамтын ажиллагаа

12

Кёнги их сургууль

Оюутан солилцоо (2026-д шинэ гэрээ)

Шаардлага:

  • 4 семистерийн голч онооны дундаж 3,0өөс дээш байх
  • TOPIKийн 4өөс дээш оноотой байх

Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг 1-2-р курсээс бүртгэн авч, жил бүрийн намар, хаврын улиралд сонгон шалгаруулалт явуулдаг.

5. ОЮУТНУУДЫН ГАРГАСАН АМЖИЛТ

5.1 Алдарт төгсөгчид (Дотоод болон олон улс)

Төгсөгч

Он

Ажиллаж буй газар

Н. Мандуул

2019

АНУ-ын META (Facebook) – Software Engineer

Н. Болдтулга

2012

АНУ-ын Uber компани – Software Engineer

Д. Отгондаваа

2010

АНУ-ын GoFundMe – Senior Engineer

У. Төгөлдөр

2015

АНУ-ын HP компани – Software Engineer

Э. Мөнх-Ундрал

2017

АНУ-ын Ryan Specialty – Software Engineer

Б. Орхон

2011

Японы DM компани – Web Developer

А. Золжаргал

2007

Коди ХХК – Үүсгэн байгуулагч, CEO

Б. Онон

2011

Зуншин ХХК – Гүйцэтгэх захирал

Н. Аятхан

2011

Grado стартап – Үүсгэн байгуулагч

Н. Балжинням

2011

ICT групп – Ахлах хөгжүүлэгч

Билгүдэй

2014

ZeroTech компани – Ахлах хөгжүүлэгч

Н. Сандагсүрэн

2005

Шүүх шинжилгээний хүрээлэн – Ахлах шинжээч

 5.2 Ажил эрхлэлтийн үзүүлэлт

Үзүүлэлт

Утга

Нийт ажил эрхлэлтийн хувь (2024-25 оны төгсөгчид)

76.47%

Мэргэжлээрээ ажиллаж буй хувь

64.71%

Судалгаанд хамрагдсан төгсөгчдийн тоо

17

"Сайн" ба "Маш сайн" үнэлгээ (ур чадварууд)

58.8 – 70.6%

Нийт төгсөгчийн тоо (1997-2025 он)

700 гаруй

6. ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД

6.1 Дотоодын ажлын зах зээл

Монгол Улсын програм хангамжийн зах зээл 2025 онд 236.6 сая ам.доллар хүрч, жил бүр 8.16% CAGR-тэйгээр өсч байна. Дараах мэргэжлүүд хамгийн эрэлттэй:

Ажлын байр

Сарын дундаж цалин

Гол ур чадвар

Программ хангамжийн инженер

2.6 – 10 сая ₮

Программчлалын хэл, алгоритм

Frontend/Backend хөгжүүлэгч

2.5 – 6 сая ₮

React, Node.js, Python, Django

Мобайл аппликейшн хөгжүүлэгч

2.5 – 7 сая ₮

Swift, Kotlin, Flutter, React Native

Хиймэл оюун ухааны инженер (AI/ML)

4 – 10 сая ₮

Python, TensorFlow, PyTorch, Data Science

Өгөгдлийн шинжээч

3 – 8 сая ₮

SQL, Python, Power BI, статистик

Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн

3 – 9 сая ₮

Network security, cryptography, ethical hacking

Блокчейн хөгжүүлэгч

4 – 10 сая ₮

Solidity, Web3, Smart Contract

DevOps / Системийн администратор

2.5 – 6 сая ₮

Linux, Docker, Kubernetes, CI/CD

Чанарын баталгаажуулалтын инженер (QA)

2.5 – 5 сая ₮

Test automation, SQA

IT төслийн менежер

4 – 10 сая ₮

Agile, Scrum, PMP

 6.2 Олон улсын ажлын зах зээл (Remote)

Ажлын байр

Цалин (Remote)

Технологи

Software Engineer

$3,000 – $7,000/сар

Python, Java, React, Node.js

AI/ML Engineer

$5,000 – $12,000/сар

TensorFlow, PyTorch, LLM

Cloud/DevOps Engineer

$4,000 – $10,000/сар

AWS, Azure, GCP, Kubernetes

Cybersecurity Specialist

$4,000 – $10,000/сар

Pen testing, SIEM, SOC

Blockchain Developer

$5,000 – $12,000/сар

Ethereum, Solidity, DeFi

Full Stack Developer

$3,000 – $8,000/сар

React, Next.js, PostgreSQL

6.3 БНСУ-ын зах зээл

Тус хөтөлбөрийн онцлог болох Солонгос хэлтэй IT мэргэжилтэн БНСУ-д ихээхэн эрэлттэй байна:

  • Samsung, LG, Kakao, Naver, Hyundai зэрэг томоохон технологийн компаниуд
  • Дундаж цалин: 30,000,000 – 60,000,000 вон/жил ($22,000 – $45,000)
  • Солонгос хэл мэддэг IT инженерт 10-20% нэмэлт урамшуулал
  • 2+2 хөтөлбөрөөр суралцсан оюутнууд тэнд ажиллах боломжтой

 

1
Ph.D, проф Ю.Намсрай
Профессор
2
Д.Баттөр
Тэнхимийн эрхлэгч
3
Г.Өсөхжаргал
Ахлах багш
4
М.Баярсайхан
Багш
5
Э.Төгөлдөр
Багш
6
Lee Chang Sin
Багш
7
О.Баярсод
Дадлагажигч багш
1. Програм хангамж
Индекс: 061302
Элсэлтийн шалгалт 1: Математик, Физик-490
Элсэлтийн шалгалт 2: Нийгэм судлал, Англи хэл-450
2. Мэдээллийн систем
Индекс: 061303
Элсэлтийн шалгалт 1: Математик, Физик-490
Элсэлтийн шалгалт 2: Нийгэм судлал, Англи хэл-450
3. Электроникийн инженерчлэл
Индекс: 071401
Элсэлтийн шалгалт 1: Математик, Физик-490
Элсэлтийн шалгалт 2: Нийгэм судлал, Англи хэл-450
Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube