ОУУБИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхим 1996 оны 3-р сард Гэгээрлийн яамны №133 тоот тусгай зөвшөөрлөөр байгуулагдаж, хичээл бүрийн стандартыг заавар, зөвлөмжийн дагуу боловсруулан Эрдмийн зөвлөлөөр батлуулсны үндсэн дээр сургалтын үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн.
Үүсэн байгуулагдсанаасаа хойш 29 жилийн турш тэнхим нь чанартай сургалт, судалгааг тасралтгүй хэрэгжүүлж, 4,000 гаруй мэргэжилтэнг хөдөлмөрийн зах зээлд амжилттай бэлтгэн гаргасан бөгөөд 2026 онд үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Тус тэнхимийн Бизнесийн удирдлага, Маркетинг, Санхүү, банк хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн.
Бизнесийн удирдлагын тэнхим 2025–2026 оны хичээлийн жилд Бизнесийн удирдлага, Маркетинг, Санхүү-банк, Нягтлан бодох бүртгэл, Үйлдвэрлэлийн менежмент гэсэн таван бакалаврын чиглэл, түүнчлэн магистрын нэг болон докторын нэг хөтөлбөрөөр сургалт явуулж, суурь мэдлэг, хэрэглээний ур чадвар, судалгааны арга зүйг уялдуулсан сургалтын үр дүнг олгож байна. Олон улсын түвшний хамтын ажиллагааны хүрээнд тэнхим нь БНСУ, ОХУ, БНХАУ болон бусад улсын их дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, 1996 оноос хойш 100 гаруй байгууллага, их сургуулийн түнштэй сургалт, судалгаа, бизнесийн чиглэлээр өргөн хүрээтэй хамтарч иржээ.
Оюутан төвтэй бодлогын дагуу жил бүр дараах уламжлалт арга хэмжээг зохион байгуулдаг. Үүнд:
- Урлаг, спортын арга хэмжээ
- Төгсөгчдийн уулзалт
- Мэргэжил сурталчлах өдөрлөг
- Залуу маркетер
- Оюунлаг оюутан эрдэм шинжилгээний дугуйлан
- Оюутны эрдэм шинжилгээний хурал
- Шинэ оюутан хүлээн авах үйл ажиллагаа
- Хувь хүний хөгжлийн сургалт
Эдгээр үйл ажиллагаа нь оюутнуудын академик чадамж, мэргэжлийн харилцаа, манлайлал, нийгмийн оролцоог дэмжих зорилгоор ажиллаж байна.
Бизнесийн удирлагын тэнхим нь цаашид сургалтын хөтөлбөрийн нотолгоонд суурилсан шинэчлэлийг хэрэгжүүлж, судалгааны чадамжийг бэхжүүлэн хамтын судалгааг өргөтгөж, байгуулга их сургуулийн холбоосыг гүнзгийрүүлснээр нутагшсан мэдлэг, инновац, ажил эрхлэлтэд суурилсан бодит нөлөө бүхий түншлэлийг тэлэх стратегийн зорилт тавин ажиллаж байна.
БИЗНЕС УДИРДЛАГА ХӨТӨЛБӨР
1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, судалгаа, инноваци, манлайлалд суурилсан мэдлэг, ур чадвар эзэмшсэн, байгууллагын тогтвортой хөгжил, үнэ цэнийг бий болгоход хувь нэмэр оруулах, стратегийн сэтгэлгээтэй, ёс зүйтэй, хариуцлагатай удирдах ажилтан, бизнесийн манлайлагчийг бэлтгэхэд оршино.
2. ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ
- Стратегийн менежмент
- Маркетинг ба брэндийн удирдлага
- Хүний нөөцийн менежмент
- Санхүүгийн менежмент
- Бизнесийн аналитик ба дата шинжилгээ
- Төслийн менежмент
- Олон улсын бизнес
- Энтрепренершип ба инновац
3. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
- Олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр
- Кейс судалгаа болон төсөлд суурилсан сургалт
- Манлайлал, харилцаа, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлнэ
- Дижитал бизнес, инновац, бизнесийн аналитикийн орчин үеийн мэдлэг олгоно
- Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад дадлага хийх боломжтой
- Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, өрсөлдөх чадвартай төгсөгч бэлтгэнэ
4. ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД
- Бизнес хөгжлийн менежер
- Маркетингийн менежер
- Брэнд менежер
- Хүний нөөцийн менежер
- Төслийн менежер
- Үйл ажиллагааны менежер
- Бизнес шинжээч
- Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн
- Санхүүгийн шинжээч
- Харилцагчийн харилцааны менежер
- Стартап үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч
- Байгууллагын дунд болон дээд шатны удирдах ажилтан
МАРКЕТИНГ ХӨТӨЛБӨР
1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Даяаршиж буй бизнесийн орчинд үнэ цэнэ бүтээх, хэрэглэгч төвтэй стратеги боловсруулах, дижитал маркетинг болон өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшсэн, зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, инновацлаг, бүтээлч сэтгэлгээтэй, ёс зүйтэй, олон улсын түвшний маркетингийн мэргэжилтэн бэлтгэнэ.
2. ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ
- Маркетингийн стратеги ба өрсөлдөөний стратеги
- Дижитал маркетинг
- Брэндийн менежмент
- Хэрэглэгчийн зан төлөв
- Маркетингийн аналитик ба бизнесийн өгөгдөл
- Контент, сошиал медиа маркетинг
- Олон улсын маркетинг
- Инноваци ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт
3. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
- Олон улсын маркетингийн боловсролын чиг хандлагад нийцсэн сургалтын агуулгатай.
- Хиймэл оюун ухаан (AI), Big Data зэрэг орчин үеийн технологийг маркетингийн шийдвэр гаргалтад ашиглах мэдлэг олгоно.
- Кейс судалгаа, симуляци, бодит бизнесийн төсөлд суурилсан сургалттай.
- Брэнд бүтээх, хэрэглэгчийн үнэ цэнэ бий болгох, зах зээлд нэвтрэх стратеги боловсруулах ур чадварыг хөгжүүлнэ.
- Олон улсын болон үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах, дадлага хийх боломжтой.
- Харилцаа холбоо, манлайлал, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг цогцоор нь хөгжүүлнэ.
- Төгсөгчид дотоод болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллах өрсөлдөх чадвартай байна.
4. ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД
- Маркетингийн менежер
- Дижитал маркетингийн менежер
- Брэнд менежер
- Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер
- Зах зээлийн судалгааны шинжээч
- Контент стратегич
- Сошиал медиа менежер
- Харилцагчийн менежер
- Бизнес хөгжлийн менежер
- Маркетингийн зөвлөх
- Стартап үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч
- Борлуулалтын менежер
САНХҮҮ, БАНКНЫ ХӨТӨЛБӨР
1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Даяаршиж буй санхүүгийн орчинд өрсөлдөх чадвартай, санхүүгийн шинжлэх ухааны онол, арга зүй болон судалгаа шинжилгээний ур чадварыг эзэмшсэн, санхүүгийн зах зээл, банк, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага, финтек болон дижитал санхүүгийн салбарт өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах чадвартай, ёс зүйтэй, инновацлаг сэтгэлгээтэй, нийгмийн хариуцлагатай, олон улсын түвшний санхүүгийн мэргэжилтэн бэлтгэнэ.
2. ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ
- Корпорацийн санхүү
- Банкны менежмент
- Хөрөнгө оруулалт ба үнэт цаасны шинжилгээ
- Санхүүгийн зах зээл
- Эрсдэлийн удирдлага
- Финтек ба дижитал санхүү
- Олон улсын санхүү
- Санхүүгийн өгөгдөл ба аналитик
3. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
- Олон улсын санхүүгийн боловсролын жишигт нийцсэн сургалтын агуулгатай.
- Санхүүгийн зах зээл, банк, хөрөнгө оруулалтын байгууллагын бодит кейс дээр суурилсан сургалттай.
- Финтек, хиймэл оюун ухаан, өгөгдлийн аналитикийг санхүүгийн шийдвэр гаргалтад ашиглах мэдлэг олгоно.
- Санхүүгийн загварчлал, хөрөнгө оруулалтын шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийх ур чадвар эзэмшүүлнэ.
- Банк, даатгал, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн байгууллагад дадлага хийх боломжтой.
- Олон улсын мэргэжлийн сертификат (CFA, FRM зэрэг)-ын суурь мэдлэг олгоно.
- Дотоод болон олон улсын санхүүгийн салбарт ажиллах өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ.
4. ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД
- Санхүүгийн шинжээч
- Банкны мэргэжилтэн
- Зээлийн шинжээч
- Хөрөнгө оруулалтын шинжээч
- Эрсдэлийн шинжээч
- Санхүүгийн менежер
- Үнэт цаасны брокер, дилер
- Санхүүгийн зөвлөх
- Финтек мэргэжилтэн
- Төслийн санхүүгийн шинжээч
- Төв болон арилжааны банкны эдийн засагч
- Даатгалын шинжээч
- Санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ХӨТӨЛБӨР
1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Даяаршиж буй бизнес, санхүүгийн орчинд өрсөлдөх чадвартай, нягтлан бодох бүртгэл, аудит, татвар, санхүүгийн тайлагналын олон улсын стандартын мэдлэг эзэмшсэн, судалгаа шинжилгээ хийх, мэргэжлийн дүгнэлт гаргах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай, дижитал ур чадвар бүхий, олон улсын түвшний нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэнэ.
2. ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ
- Санхүүгийн нягтлан бодох бүртгэл
- Удирдлагын бүртгэл
- Аудит ба баталгаажуулалт
- Татварын бүртгэл ба татварын удирдлага
- Олон улсын санхүүгийн тайлагналын стандарт
- Бизнесийн аналитик ба өгөгдлийн шинжилгээ
- Төрийн секторын бүртгэл
- Дижитал нягтлан бодох бүртгэл ба мэдээллийн систем
3. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
- IFRS болон олон улсын аудитын стандартуудад суурилсан сургалтын агуулгатай.
- Нягтлан бодох бүртгэл, аудит, татварын бодит кейс дээр ажиллах боломж олгоно.
- ERP систем, санхүүгийн програм хангамж болон өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын ур чадвар эзэмшүүлнэ.
- Санхүүгийн тайлан боловсруулах, шинжлэх, тайлбарлах мэргэжлийн чадварыг хөгжүүлнэ.
- Аудит, татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтарсан дадлага хийх боломжтой.
- Олон улсын мэргэжлийн зэрэглэлүүд болох ACCA, CPA, CMA зэрэг сертификатын суурь мэдлэг олгоно.
- Ёс зүй, хариуцлага, мэргэжлийн үнэт зүйлсийг төлөвшүүлнэ.
4. ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД
- Нягтлан бодогч
- Ахлах нягтлан бодогч
- Ерөнхий нягтлан бодогч
- Аудитор
- Дотоод аудитын мэргэжилтэн
- Татварын зөвлөх
- Санхүүгийн тайлангийн шинжээч
- Удирдлагын бүртгэлийн мэргэжилтэн
- Зардлын шинжээч
- Санхүүгийн хяналт, дотоод хяналтын мэргэжилтэн
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын санхүүгийн ажилтан
- Нягтлан бодох бүртгэлийн зөвлөх
МЕНЕЖМЕНТ ХӨТӨЛБӨР
1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, менежментийн онол, судалгааны арга зүй болон мэргэжлийн ур чадвар эзэмшсэн, байгууллагын тогтвортой хөгжил, өрсөлдөх давуу талыг бий болгох стратеги боловсруулах, нөөцийг оновчтой удирдах, өөрчлөлт шинэчлэл болон инновацийг манлайлах чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай менежментийн мэргэжилтэн бэлтгэнэ.
2. ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ
- Стратегийн менежмент
- Байгууллагын манлайлал
- Хүний нөөцийн менежмент
- Төслийн менежмент
- Үйл ажиллагааны менежмент
- Инноваци ба өөрчлөлтийн менежмент
- Энтрепренершип ба бизнес хөгжил
- Олон улсын бизнесийн менежмент
3. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
- Олон улсын жишигт нийцсэн менежментийн боловсрол олгоно.
- Манлайлал, хэлэлцээр хийх болон шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлнэ.
- Кейс судалгаа, бизнесийн симуляци, бодит төсөлд суурилсан сургалттай.
- Байгууллагын өөрчлөлт, инноваци, дижитал шилжилтийг удирдах мэдлэг олгоно.
- Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, стратегийн сэтгэлгээг төлөвшүүлнэ.
- Удирдах түвшний карьер хөгжүүлэх суурь мэдлэг, ур чадвар эзэмшүүлнэ.
4. ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД
- Менежер
- Үйл ажиллагааны менежер
- Төслийн менежер
- Бизнес хөгжлийн менежер
- Хүний нөөцийн менежер
- Стратеги төлөвлөлтийн менежер
- Байгууллагын хөгжлийн мэргэжилтэн
- Чанарын менежер
- Захиргаа, удирдлагын менежер
- Зөвлөх (Management Consultant)
- Стартап үүсгэн байгуулагч
- Дунд болон дээд шатны удирдах албан тушаалтан