Аялал жуулчлалын тэнхим

Манай тэнхим ОУУБИС-ийн ууган тэнхимүүдийн нэг болох “Бизнес удирдлага”-ын тэнхмээс 2019 онд тусгаарлан, бие даан үйл ажиллагаагаа явуулж буй тэнхим юм. Хэдийгээр тэнхим бүтэц, зохион байгуулалтын хувьд харьцангуй шинэ боловч, бид “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрөөр 2004 оноос эхлэн тасралтгүй сургалт явуулж, 2008 оноос хойш уг хөтөлбөрөөр жил бүр төгсөлт хийж, нийт 11 удаагийн төгсөлтөөр 160 гаруй мэргэжилтэн бэлтгэн төгсгөсөн туршлагатай хамт олон юм. 2020 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар 70 гаруй оюутан, 3 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Аялал жуулчлалын менежментийн тэнхим нь сургалт, судалгааны ажлаа олон улсын түвшинд хүргэх үүднээс гадаад дотоод хамтын ажиллагаагаа дараах чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Багш нарын заах арга зүй, мэргэжил мэргэшлийг сайжруулах үүднээс заах арга зүйн болон төрөл бүрийн сургалт семинарт хамруулах
  • Багш нарыг гадаад дотоодын их дээд сургуульд туршлага судлуулах, хэлний чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарах
  • Оюутнуудыг олон улсын болон улсын чанартай томоохон тэмцээн уралдаанд тогтмол бэлтгэж оролцуулах
  • Аялал жуулчлалын менежмент хөтөлбөрийн чиглэлээр гадаад орнуудын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах, холбоо тогтоох зэрэг болно.

Бид сургалт, эрдэм шинжилгээний ажлаас гадна оюутны сэтгэхүй, оюун ухаан, бие бялдар, ёс суртахуунд бүхэлд нь нөлөөлж, нийгмийн хариуцлагатай, ёс суртахуунтай зөв хүн бэлтгэх зорилгынхоо хүрээнд дараах ажлуудыг тогтмол зохион байгуудаг.

  • Жил бүр хавар намрын улиралд “Явган аялал” зохион байгуулж, энэ хүрээнд зөв зохистой байгальд ээлтэй аялах, хоггүй аялах аяныг зохион байгуулж, сурталчилдаг.
  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Танилцах өдөрлөг”-ийн хүрээнд нийгэмд чиглэсэн ажлуудыг, тухайлбал “Мод тарих аян”-ыг зохион байгуулдаг.

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

“Аялал жуулчлал” хөтөлбөрийн зорилго нь аялал жуулчлалын салбарын онолын болон практик мэдлэгт тулгуурласан, инновац болон судалгааны арга зүйг эзэмшсэн, мэргэжлийн ур чадвар бүхий, ёс зүйтэй, тогтвортой хөгжлийн үнэт зүйлсийг эрхэмлэдэг, үндэсний болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:

ОУУБИС-ийн “Аялал жуулчлал” хөтөлбөр нь олон улсын чиг баримжаатай, практикт суурилсан, дижитал технологийн агуулгыг тусгасан сургалтаараа бусад ижил түвшний бакалаврын хөтөлбөрүүдээс ялгардаг.  “Аялал жуулчлал” хөтөлбөр нь гадаад хэлний өндөр бэлтгэл, олон улсын дадлага, цалинтай үйлдвэрлэлийн дадлага, дижитал аялал жуулчлалын агуулга бүхий орчин үеийн сургалтыг хослуулсан өрсөлдөх чадвартай хөтөлбөр юм.

  • Сургалтын төлөвлөгөөнд солонгос хэлний хичээлийг өргөн хүрээнд тусгаж, TOPIK шалгалтад бэлтгэх тогтолцоог бүрдүүлсэн бөгөөд төгсөгчид БНСУ болон бусад улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллах, үргэлжлүүлэн суралцах боломжтой байдаг.
  • Орчин үеийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн E-Tourism, Smart Tourism, Digital Marketing, Tourism Information Technology зэрэг дижитал агуулгатай хичээлүүдийг сургалтын хөтөлбөрт тусгасан нь мэдээллийн технологид суурилсан аялал жуулчлалын үйлчилгээний орчинд ажиллах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэдэг.
  • Практик сургалтын хувьд танилцах дадлагыг гадаад улсад зохион байгуулдаг бөгөөд оюутнууд БНХАУ зэрэг улсын аялал жуулчлалын бүс нутаг, үзвэр үйлчилгээний байгууллагуудтай танилцаж, олон улсын аялал жуулчлалын орчинд суралцах боломжтой.
  • Үйлчилгээний болон мэргэшүүлэх дадлагыг аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагуудад цалинтай хэлбэрээр гүйцэтгэдэг нь суралцагчдыг бодит ажлын байранд ажиллах туршлага хуримтлуулахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд дасан зохицох, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, орлого олох боломжийг бүрдүүлдэг.
  • “Гранд Тур” улсын олимпиадад тогтмол оролцож, эрдэм шинжилгээ, судалгаа болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломжийг оюутнуудад бүрдүүлдэг

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХӨТӨЛБӨРӨӨР ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ САЛБАР, АЖЛЫН БАЙРУУД

“Аялал жуулчлал” хөтөлбөр нь зөвхөн аяллын компанид ажиллах бус, зочлох үйлчилгээ, агаарын тээвэр, арга хэмжээ зохион байгуулалт, төрийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр, дижитал аялал жуулчлал болон бизнес эрхлэлтийн чиглэлээр ажиллах өргөн боломжтой хөтөлбөр юм.

Аялал жуулчлалын компаниуд

  • Аяллын менежер
  • Аяллын хөтөлбөр зохиогч
  • Тур операторын мэргэжилтэн
  • Аяллын зөвлөх
  • Захиалга, борлуулалтын мэргэжилтэн
  • Гадаад харилцааны менежер
  • Маркетингийн менежер
  • Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер
  • Аяллын хөтөч

Зочид буудал, амралтын газрууд

  • Зочин үйлчилгээний албаны менежер
  • Хүлээн авах албаны ажилтан
  • Зочинтой харилцах албаны мэргэжилтэн
  • Борлуулалт, маркетингийн менежер
  • Захиалгын албаны ажилтан
  • Үйл ажиллагааны менежер
  • Зочид буудлын менежер
  • Өрөө үйлчилгээний албаны зохион байгуулагч

Ресторан, хоол үйлчилгээний байгууллага

  • Үйлчилгээний менежер
  • Хоол, ундааны үйлчилгээний зохион байгуулагч
  • Харилцагчийн үйлчилгээний менежер
  • Арга хэмжээ зохион байгуулагч

Агаарын тээврийн байгууллагууд

  • Тийз захиалгын ажилтан
  • Борлуулалтын ажилтан
  • Харилцагчийн үйлчилгээний ажилтан
  • Нисэх буудлын үйлчилгээний ажилтан
  • Газрын үйлчилгээний зохицуулагч
  • Аялал жуулчлалын үйлчилгээний мэргэжилтэн

Төрийн байгууллагууд

  • Аялал жуулчлалын бодлогын мэргэжилтэн
  • Аялал жуулчлалын хөгжлийн мэргэжилтэн
  • Судалгаа, шинжилгээний ажилтан
  • Төсөл, хөтөлбөрийн зохицуулагч
  • Орон нутгийн аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн

Тусгай хамгаалалттай газар нутаг, үндэсний паркууд

  • Эко аялал жуулчлалын мэргэжилтэн
  • Жуулчны мэдээллийн төвийн ажилтан
  • Зорин очих газрын менежментийн мэргэжилтэн
  • Байгаль орчны боловсролын ажилтан
  • Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэгч
64
Ph.D. М.Довууч
Тэнхимийн эрхлэгч
65
Б.Мөнгөнтуул
Ахлах багш
66
А.Мөнх-Эрдэнэ
Ахлах багш
67
Б.Түвшинбаяр
Багш
1. Аялал жуулчлал
Индекс: 101501
Элсэлтийн шалгалт 1: Англи хэл, Математик, Газарзүй-490
Элсэлтийн шалгалт 2: Ур чадвар-490
Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube