ХАА, Ойн тэнхим

Хөдөө аж ахуй, ойн тэнхим нь 2005 онд Солонгос улсын Байгалийн фермерийн судалгаа шинжилгээний Janong төвийн дэмжлэгээр байгуулагдсан.

2006 оноос Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт “Сургалт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний төв”-ийн цогцолбор байгуулж өнөөдрийг хүртэл сургалт-үйлдвэрлэл – судалгааны ажлыг бакалавр, магистрант оюутнууд багш нарын удирдлаганд гүйцэтгэж байна.

2006 оноос “Мал аж ахуйн фермерийн технологич”, 2007 оноос “Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер”, 2011 оноос “Хот чимэглэлийн дизайн” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

2019 оны 10-р сараас тус тэнхмийн дэргэд Газар тариалан-Био шинжлэх ухааны судлалын төв байгуулагдан туршилт-судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Бидний эрхэм зорилго бол дэлхийн хөгжлийн ерөнхий хандлага, Монгол орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах, хувь хүний эрх ашиг, сонирхолд уян хатан зохицож чадах, хөрвөх чадвартай, зоо-инженер технологич, ойн аж ахуй, хот цэцэрлэгжүүлэлт, ландшафтын дизайнаар мэргэшсэн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадвартай, иргэний өндөр соёлтой мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

ЗОРИЛТУУД:

  • Багш нарын мэргэжил, сурган, заах арга зүйн ур чадварыг байнга, системтэй дээшлүүлэх, багш нарыг судалгаа шинжилгээний ажил хийх боломж нөхцлийг хангах, эрдмийн зэрэг цолтой багш нарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх;
  • Оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхтэй оролцох, багшийн удирдлагаар бие дааж судалгаа явуулах, судалгааны материал боловсруулах, илтгэл бэлтгэх, илтгэх, төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцох чадвар эзэмших зэргээр өөрийгөө хөгжүүлэх орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
  • Оюутнуудын сурах таатай орчныг бүрдүүлэх, оюутнууд багшийн тусламж дэмжлэгтэй өөрөө мэдлэг бүтээх дадал, чадварыг бий болгох, оюутныг нийгмийн ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, идэвхи, санаачлагатай ажиллах чадвар суулгах;

ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ:

  • Доройтсон ойг хамгаалах, нөхөн сэргээх
  • Хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх - татмын ойжуулалт - Хамгаалалтын ойн зурвас байгуулах - Цөлжилтийг сааруулах технологийн судалгаа - Хот суурин газрын ногоон байгууламжийн мониторингийн судалгаа
  • Гоёл чимэглэлийн ургамлыг тарималжуулах , нутагшуулах судалгааны чиглэлүүдээр төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой.

ТӨГСӨӨД АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙРНУУД:

  • Зах зээлийн эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалтанд орсон
  • Цэцэрлэгжүүлэлтийн зураг төсөл
  • Гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудад төслийн ажилтан
  • Солонгос улсад оюутан солилцоо, магистр, докторт суралцах боломжтой.
  • Ногоон хэрэм төслийн мэргэжилтэн
  • Геоэкологи, Ботаникийн хүрээлэнд судлаач
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”ХХК”
  • Соёолж “ХХК”
  • Цэцэрлэгжилт компани “ХХК”
  • Нийслэлийн 6 дүүргийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн
  • Нийслэл, дүүргийн дендрологич
  • Байгаль орчны байцаагч
  • Аймаг сумын ойн ангийн мэргэжилтэн
  • Оюу толгой, Таван толгой, Энержи ресурс зэрэг уул уурхайн компаниудад  нөхөн сэргээлтийн мэргэжилтэн
  • Ой судалгаа хөгжилийн төвийн мэргэжилтэн
  • Auto cad, 3D Max программын сургалтын төвд багш
  • Барилгын компанид  Auto cad программын зураглаач
  • Магистрын зэрэгтэй бол Их дээд сургуульд мэргэжлийн багш
  • Байгаль орчны үйл ажиллагаа эрхэлдэг нийт 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагад Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн инженер, дизайнераар ажиллах боломжтой.

 

68
Ph.D Д.Чанцалням
Захирал
69
Б.Отгонсайхан
Багш
1. Мал зүй
Индекс: 081102
Элсэлтийн шалгалт 1: Хими, Биологи, Математик-490
Элсэлтийн шалгалт 2: Ур чадвар-490
2. Ойн аж ахуй
Индекс: 082101
Элсэлтийн шалгалт 1: Хими, Биологи, Физик-440
Элсэлтийн шалгалт 2: Математик, Нийгэм судлал-490
Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube