Нийгмийн ажлын тэнхим нь Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Ректорын 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн №100 тоот тушаалаар байгуулагдаж, “Нийгмийн ажил” мэргэжлээр сургалт явуулж байна. Энэхүү мэргэжлийн хөтөлбөр нь магадлан итгэмжлэлтэйгээр бакалавр болон магистрын түвшинд сургалт явуулж байна.
Тэнхимийн багш, профессорын бүрэлдэхүүн нь гэр бүл, хүүхэд судлал, нийгмийн халамжийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, судалгаа, ном бүтээл туурвиж байна. Мөн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутны оролцоог нэмэгдүүлэх, багш нарын чадавхыг сайжруулах зорилгоор БНСУ-ын Сөүлийн Эмэгтэйчүүдийн Их Сургууль, ОХУ-ын Дорнод Сибирийн Удирдлага, Технологийн Их Сургууль болон бусад гадаадын их, дээд сургуулийн Нийгмийн ажлын тэнхимүүдтэй хамтран ажиллаж, жил бүр “Багш, оюутны туршлага солилцох хөтөлбөр”-ийг зохион байгуулдаг.
Тэнхимийн дэргэд “Сайн дурын нийгмийн үйлчилгээний төв” ажилладаг бөгөөд оюутнууд харилцан туршлага солилцох, онол, практикийг хослуулан дадлагажих, нийгмийн үйлчилгээний загварыг турших боломжийг бүрдүүлдэг. Уг төвийг бусад их, дээд сургуулиудад түшиц төв болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Одоогийн байдлаар тус тэнхимийг “Нийгмийн ажил” мэргэжлээр 150 гаруй төгсөгч амжилттай төгсөн, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд, аймаг, дүүрэг, сум, хорооны нийгмийн халамж болон хөгжлийн байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн бус болон олон улсын байгууллагуудад мэргэжлээрээ ажиллаж байна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Нийгмийн ажлын бакалаврын хөтөлбөрийн зорилго нь нийгмийн ажлын хөгжилд хувь нэмэр оруулах, хүний эрхийг дээдэлдэг, нийгмийн ажлын шинжлэх ухааны онол, арга зүйн мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн, мэргэжлийн ёс зүй, харилцааны ур чадвар бүхий нийгмийн ажилтныг олон улсын түвшинд бэлтгэхэд оршино.
ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ: Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажил
ТЭНХИМИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн. Тэнхимийн багш, профессорын бүрэлдэхүүн нь гэр бүл судлал, хүүхэд судлал, нийгмийн халамж судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж, судалгаа, ном бүтээл туурвихын зэрэгцээ гадаадын эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг. Мөн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутны оролцоог нэмэгдүүлэх, багш нарын чадавхыг тасралтгүй сайжруулах зорилгоор БНСУ-ын Сөүлийн Эмэгтэйчүүдийн Их Сургууль, ОХУ-ын Дорнод Сибирийн Удирдлага, Технологийн Их Сургууль болон бусад их, дээд сургуулийн Нийгмийн ажлын тэнхимүүдтэй хамтран ажиллаж, жил бүр “Багш, оюутны туршлага солилцох хөтөлбөр”-ийг зохион байгуулж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд, аймаг, дүүрэг, сум, хорооны нийгмийн халамж болон хөгжлийн байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн бус болон олон улсын байгууллагуудад дараах мэргэжлүүдээр ажиллах боломжтой.