ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Олон улсын харилцааны хөтөлбөрийн зорилго нь олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, дэлхийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, бүс нутаг судлалын онол, практикийн мэдлэгийг эзэмшсэн, гадаад хэлний өндөр ур чадвартай, судалгаа шинжилгээ хийх, бодлого боловсруулах, олон улсын орчинд үр дүнтэй ажиллах чадамж бүхий, ёс зүйтэй, бүтээлч, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛҮҮД:
Олон улсын харилцааны хөтөлбөр нь олон улсын улс төр, эдийн засаг, дипломат ажиллагаа, аюулгүй байдал, бүс нутаг судлалын суурь мэдлэг олгохын зэрэгцээ дараах чиглэлүүдээр гүнзгийрүүлэн суралцах боломжийг бүрдүүлдэг.Үүнд: дипломатын онол, практик, дипломат протокол ба ёс зүй, консулын үйлчилгээ, олон улсын хэлэлцээр, гэрээ, дипломат харилцааны түүх зэргээр суралцах боломжтой.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:
- Олон улсын харилцааны цогц мэдлэг олгоно
- Олон улсын харилцааны онол, практикийг судална.
- Дэлхийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, дипломат харилцааны асуудлыг шинжлэх чадвар эзэмшинэ.
- Бүс нутаг судлал болон олон улсын хөгжлийн асуудлыг судална.
- Гадаад хэлний өндөр түвшний чадвар эзэмшүүлнэ.
- Англи хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшинэ.
- Олон улсын харилцааны мэргэжлийн нэр томьёо, албан харилцааны хэлний хэрэглээг сурна.
- Нэмэлт гадаад хэл суралцах боломжтой.
- Дипломат болон протоколын мэдлэг олгоно
- Дипломат ёс зүй, протоколын дүрэм журмыг судална
- Албан уулзалт, хэлэлцээр, олон улсын арга хэмжээ зохион байгуулах ур чадвар эзэмшинэ.
- Судалгаа, шинжилгээний чадвар хөгжүүлнэ
- Бодлогын шинжилгээ хийх арга зүйд суралцана.
- Олон улсын үйл явдал, асуудалд дүн шинжилгээ хийх чадвартай болно.
- Судалгааны төсөл хэрэгжүүлэх ур чадвар эзэмшинэ
- Кейс судалгаа, мэтгэлцээн, загвар НҮБ (Model UN) зэрэг сургалтын аргыг ашиглана.
- Төрийн болон олон улсын байгууллагад дадлага хийх боломжтой.
- Төсөл боловсруулах, хэрэгжүүлэх туршлага хуримтлуулна.
- Олон улсын чиг хандлагад нийцсэн сургалттай
- Тогтвортой хөгжил, дэлхийн засаглал, геополитик, олон улсын эдийн засгийн асуудлыг судална.
- Дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн үйл явцыг ойлгох чадамжтай болно.
- Илтгэх, хэлэлцээр хийх, мэтгэлцэх чадвар эзэмшинэ.
- Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, манлайлах ур чадвар хөгжүүлнэ
ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД:
Олон улсын харилцааны хөтөлбөрийн төгсөгчид төрийн байгууллага, дипломат алба, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, болон судалгааны байгууллагуудад өргөн хүрээнд ажиллах боломжтой.Үүнд:
- Дипломат ажилтан
- Гадаад харилцааны мэргэжилтэн
- Протоколын ажилтан
- Консулын ажилтан
- Хөтөлбөрийн ажилтан
- Төслийн зохицуулагч
- Олон улсын хамтын ажиллагааны мэргэжилтэн
- Судалгаа, бодлогын ажилтан
- Бодлогын шинжээч
- Судлаач
- Судалгааны ажилтан
- Гадаад харилцааны менежер
- Импорт, экспортын менежер
- Олон улсын бизнес хөгжлийн мэргэжилтэн
- Төслийн менежер
- Хөтөлбөрийн зохицуулагч
- Төслийн ажилтан
- Хөгжлийн мэргэжилтэн
- Хүний эрхийн ажилтан
- Нийгмийн хөгжлийн зөвлөх
- Олон нийттэй харилцах мэргэжилтэн
- Гадаад харилцааны зөвлөх
- Контент шинжээч
- Олон улсын мэдээний редактор
- Судалгаанд суурилсан контент хөгжүүлэгч
- Их, дээд сургуулийн ажилтан
- Судалгааны туслах
- Эрдэм шинжилгээний ажилтан
- Төсөл, хөтөлбөрийн мэргэжилтэн
- Орчуулагч, Хэлмэрч
- Олон улсын арга хэмжээний зохицуулагч
- Харилцагчийн харилцааны менежер
- Аялал жуулчлалын менежер