1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО
Монгол, Солонгос хоёр улсын боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, солонгос хэлний мэдлэг, харилцааны болон заах ур чадвар эзэмшсэн, сурган хүмүүжүүлэх зүй, заах арга зүй, сэтгэл судлалын мэдлэгтэй, мэргэжлийн ёс зүйтэй, бүтээлч, хариуцлагатай солонгос хэлний боловсролын мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
2. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД
-
PEOs1: Солонгос хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэг чадварыг эзэмшсэн, солонгосын соёл, зан заншил, түүхийн талаарх ерөнхий мэдлэгтэй, төгсөж ажлын талбарт гараад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах солонгос хэлний багш бэлтгэнэ.
-
PEOs3: Мэргэжлийн суурь зарим хичээл болон сонгон судлах хичээлээр дамжуулан орчуулгын арга зүйд суралцсан, аман болон бичгийн орчуулга хийх үндсэн арга зүйд суралцсан, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
-
PEOs2: Сурган хүмүүжүүлэх зүй, заах аргазүй, сэтгэл судлалын мэдлэг эзэмшиж, дадлагажсан итгэл, хайр, найдварыг эрхэмлэдэг мэргэжилтэн бэлтгэнэ
3. ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ
-
Солонгос хэлний заах арга зүй - Солонгос хэлний орчуулга, хэл шинжлэл, солонгос орон судлалын мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ солонгос хэлийг хэрхэн үр дүнтэй заах, хичээлийн хөтөлбөр боловсруулах, үнэлгээ хийх арга зүйг онол болон дадлагын түвшинд гүнзгийрүүлэн суралцана.
4. ТЭНХИМИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
- Энэхүү хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
- Их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан БНСУ-ын их сургуулиудад 2+2 хөтөлбөрөөр солонгос хэлний боловсрол болон солонгос судлалыг гүнзгийрүүлэн судлах, мөн 6-12 сарын хугацаанд солилцоогоор суралцах боломжтой.
- ТОПИК болон бусад төрөл бүрийн дугуйланд хамрагдана.
- БНСУ-ын Кёнхи алсын зайны сургуульд суралцах боломжтой (Хос мэргэжлээр)
- Топик (TOPIK), бийрэн бичгийн дугуйлан
- Смарт сургалтын ангитай
- Солонгос судлалын төвтэй
- Гадаадын 80 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай
- БНСУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай
- Оюутны тохилог дотуур байртай
- Оюутны төрөл бүрийн тэтгэлэгтэй
- Кредит системээр 3.5 жил сураад төгсөх боломжтой
- Кредит дүйцүүлж, шилжин ирж суралцах боломжтой
- Солонгос хэл сурах сургалтын орчин сайтай (БНСУ-ын их дээд сургуультай хамтарсан)
5. БОЛОВСРОЛЫН САЛБАР (Багш мэргэжлийн давуу тал):
- Боловсролын яам, агентлагийн мэргэжилтэн
- Сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулагч
- Боловсролын байгууллагын арга зүйч
- Сургалт, хөгжлийн менежер (сургалтын байгууллага)
- Гадаад хэлний сургалтын төвийн захирал, менежер
- БНСУ-ын их сургуульд монгол, солонгос хэлний багш
- Сэжун хүрээлэн, KOICA-гийн сургалтын мэргэжилтэн зэрэг
6. ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД
- ЕБС, их дээд сургуулийн солонгос хэлний багш
- Төрөл бүрийн шатны сургалтын байгууллагад багш
- Солонгос хэлний орчуулагч, хэлмэрч
- Олон улсын байгууллагын ажилтан
- Эрдэм шинжилгээний ажилтан, судлаач
- БНСУ-ын их сургуульд ахисан шатны суралцагч /магистр, доктор/