Солонгос хэл, соёлын тэнхим нь 1995 онд байгуулагдсан, ОУУБИС-ийн ууган тэнхим юм. Анх БСШУ-ны сайдын 1995 оны 04 сарын 18-ны өдрийн тушаалаар Гадаад хэлний орчуулга-Солонгос хэл хөтөлбөр, 2003 оны 05 сарын 23 өдрийн 181 дугаар тушаалаар Олон улс, орон судлал-Солонгос судлал хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхэлсэн. Солонгос хэл, соёлын тэнхим нь өнөөгийн байдлаар 200 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд, ажлын дадлага туршлагатай Солонгос 5, Монгол 7 нийт 12 багш ажиллаж байна. Тус тэнхим 2018-2019 оны хичээлийн жилд Гадаад хэлний орчуулга-Солонгос хэл хөтөлбөрөө 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн.
ЗОРИЛГО:
БНСУ-тай бүх талын харилцаа, хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр нийгэмд Солонгос хэлний орчуулагч хэлмэрч, Солонгос орны талаарх мэдлэгтэй, судлах суралцах чадвартай Солонгос судлаачийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай уялдуулан улс орны нийгэмд зохих хувь нэмрээ оруулах мэргэжилтэн бэлтгэх
ЗОРИЛТ:
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээд шатны түвшний мэдлэг чадвар эзэмшүүлэх
- Солонгос судлалын мэдлэгтээ үндэслэн олон улсын баг бүрэлдэхүүнд хамтран оролцож нөөц чадвараа дайчлан ажиллах чадвартай болоход нь дэмжин туслах
- Монгол орноо гадаадын жуулчдад сурталчлан танилцуулах зохих мэдлэг олгож, хөтөч тайлбарлагчаар ажиллах суурь мэдлэгтэй болгох
- Солонгосын хөрөнгө оруулалттай байгууллага, компанийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжилтэн бэлтгэх
- Солонгос хэл, Солонгос орон судлал, орчуулгын зохих мэдлэгийг эзэмшүүлэх
ТЭНХИМИЙН ОНЦЛОГ:
- Төрөл бүрийн тэтгэлэгт хамрагдах боломжтой
- Солонгос хэлний зуны сургалттай
- Солонгос судлалын төв, Сэжон хагдан сургалтын төвтэй хамтарч ажилладаг
- БНСУ-д оюутан солилцоогоор 6 сараас 1 жилийн хугацаатай суралцаж дүнгээ бүрэн дүйцүүлэх боломжтой.
ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД:
ГАДААД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА /СОЛОНГОС ХЭЛ/ ХӨТӨЛБӨР
- Мэргэжлийн орчуулгын товчоо, агентлагт бичгийн болон аман орчуулагч
- Олон улсын хурал, уулзалтын синхрон орчуулагч
- Эрх зүй, анагаах ухаан, бизнесийн мэргэшсэн орчуулагч
- Солонгос хэлний сургалт, зуучлалын төвд хэлний багш
- Их дээд сургуулийн солонгос хэлний дадлагажигч багш, багш
- Онлайн хэлний сургалтын контент бэлтгэгч
- Соёлын арга хэмжээний зохион байгуулагч, зуучлагч
- Аялалын компанид орчуулагч, хөтөч, мэргэжилтэн
- БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид орчуулагч, ажилтан
- Гадаад харилцааны менежер, хоёр талын бизнес зуучлагч
- Импорт экспортын компанид худалдааны менежер
- Солонгос мэдээ, нийтлэлийн орчуулагч
- К-поп, К-драмын хадмал орчуулагч (subtitle)
- Дижитал платформын контент орчуулагч
- Гадаад харилцааны яам, БНСУ-ын элчин сайдын яамны орчуулагч
- БНСУ-тай хамтарсан олон улсын төсөл хөтөлбөрийн мэргэжилтэн
- НҮБ болон олон улсын байгууллагын орон нутгийн ажилтан
ОЛОН УЛС ОРОН СУДЛАЛ /СОЛОНГОС СУДЛАЛ/ ХӨТӨЛБӨР
- Солонгос судлалын хүрээлэн, судалгааны төвд судлаач, мэргэжилтэн
- Их дээд сургуульд солонгос судлалын туслах судлаач, лаборант
- БНСУ-ын соёл, түүх, нийгмийн асуудлаар дүн шинжилгээний аналитик
- Монголын Гадаад харилцааны яамны солонгос хэлтэй мэргэжилтэн
- Олон улсын байгууллагад (НҮБ, KOICA г.м.) орон нутгийн мэргэжилтэн
- Монгол-Солонгосын хоёр талын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийн менежер
- Монгол-Солонгосын хоёр хэлний орчуулагч, хэлмэрч
- Гэрээ, баримт бичгийн орчуулагч
- Олон улсын хурал, уулзалтын орчуулагч
- БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид орчуулагч-референт, менежер
- Монгол-Солонгосын хоёр талын бизнес зуучлагч
- Импорт, экспортын компанид гадаад худалдааны менежер
- Монгол-Солонгосын соёлын арга хэмжээний зохион байгуулагч
- Аялал жуулчлалын компанид гадаад харилцааны мэргэжилтэн, хөтөч-орчуулагч
- Солонгос мэдээ, контентыг монголоор орчуулагч
- Дижитал платформын К-соёлын контент бэлтгэгч, орчуулагч