БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ
1990 оны нийгмийн шилжилтийн дараагаар Монгол Улсын гэр бүлийн бүтэц, харилцаа, боловсролд онцгойлон бодлого системтэйгээр шинжлэх ухааны судалгааны үндэстэй хандах зүй ёсны шаардлага бий болсон. Энэ нь төрийн бодлогын хүрээнд төдийгүй нийгмийн, боловсролын байгууллагын асуудал болж гэр бүлийн боловсрол нийгмийн хэрэгцээ болон дэвшигдсэн юм.
Шилжилтийн он жилүүдэд бий болсон нийгмийн олон талт өөрчлөлтөөс шалтгаалан монгол гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцаа хандлагад олон шинэ асуудлууд бий болж эхэлсэн. Энэ бүхэнд судалгааны үндэстэй хандаж, төрийн бодлого, үйлчилгээнд тусгах нь нийгмийн шинэ эрэлт байсан юм. Хамтран амьдрагч, ганц бие эмэгтэйчүүд, ижил хүйстэн, улс дамнасан гэр бүл, олон соёлт гэр бүл, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа, гэр бүл салалт гэх мэт сөрөг асуудлууд нэмэгдэж энэ бүхнийг зохицуулах эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэх, төрийн оновчтой бодлого бий болгох, мэргэжилтэн бэлтгэх асуудал чухалчлагдах болсноор тус сургууль БНСУ-ын зарим их сургуулиудын дэмжлэгтэйгээр 2003 онд “Гэр бүл судлаач” мэргэжлээр анхны элсэлтээ авч 40 оюутан элсүүлжээ.
2005 онд албан ёсоор “Гэр бүл судлал”-ын тэнхим байгуулагдаж, улмаар 2007 онд Гэр бүл судлалын магистрын хөтөлбөр нээсэнээр Монгол улсад анх удаа “Гэр бүл судлаач” мэргэжлийн шаталсан сургалтын тогтолцоог бий болгосон мэргэжлийн тэнхим болжээ.
Гэр бүл судлалын тэнхим 2019 онд сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөр нээж өргөжин “Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим” болон нэрээ өөрчилжээ.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
ОУУБИС-ийн “Сэтгэл судлал” бакалаврын хөтөлбөрийн зорилго нь сургуулийн алсын хараа, эрхэм зорилго болон төгсөгчийн загварт нийцүүлэн ёс зүйтэй, шударга, судалгаанд суурилсан мэдлэгтэй, нийгмийн хариуцлагатай, хувь хүн, гэр бүл, байгууллага, нийгмийн түвшинд сэтгэл зүйн асуудлыг ойлгон шинжлэх, урьдчилан сэргийлэх, дэмжлэг үзүүлэх практик ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ:
Гэр бүлийн сэтгэл судлал, хүүхийн сэтгэл судлалаар гүнзгийрүүлэн судлах боломжтой
МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:
Нийгмийн эрэлт хэрэгцээд тулгуурлсан, нийгэм сэтгэл зүйн олон талт асуудлыг шийдвэрлэх боломжтой мэргэжил юм Сэтгэл судлалын энэхүү хөтөлбөр нь бие хүн, хүүхэд, өсвөр үе, гэр бүлийн сэтгэл зүйн, тулгамдсан асуудлыг ойлгон таних, урьдчилан сэргийлэх, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ. Нийгмийн өөрчлөлт, сэтгэл зүйн ачаалал нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд гэр бүлийн харилцааг дэмжих, хүүхдийн эрүүл хөгжлийг хангах, сэтгэл зүйн эрсдэлийг бууруулах чиглэлээр ажиллах мэргэжилтнийг бэлтгэх нь энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго юм.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:
Энэхүү хөтөлбөр нь хүүхэд, бие хүний сэтгэл зүй болон хөгжлийн асуудлыг судалж, түүнд чиглэсэн мэдлэг, ур чадварыг системтэйгээр олгодгоороо бусад их, дээд сургуулиудын ижил төстэй хөтөлбөрүүдээс онцгой давуу талтай. Орчин үеийн нийгэмд гэр бүлийн тогтвортой байдал, хүүхдийн сэтгэл зүйн эрүүл хөгжил нь чухал асуудал болж буй нөхцөлд тус хөтөлбөр нь зөвхөн онолын мэдлэгээр хязгаарлагдахгүй, харин бодит амьдралд тулгамдаж буй асуудлыг ойлгож, урьдчилан сэргийлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн практик чадварыг эзэмшүүлэхэд чиглэгддэг. Ийнхүү суралцагч нь хувь хүн, гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг цогцоор нь ойлгож, нийгмийн хэрэгцээнд нийцсэн, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болон төлөвших боломжийг бүрдүүлж байна.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД СУРАЛЦАГЧИЙН ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР
ТӨГСӨӨД АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙР:
ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА :
Гэр бүл судлалын тэнхим нь гэр бүлийн зөвлөгөө, сургалт явуулах, төрийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэн чадавхижуулах, гэр бүлийн судалгааны ажлыг өргөжүүлэх, гэр бүлийн талаар баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн тогтолцоог бий болгоход өргөн хүрээтэйгээр оролцож томоохон үүрэг гүйцэтгэсэн тэнхим юм.