Сувилахуйн тэнхим

Сувилахуйн салбар 2007 онд 5 багш, 1 туслах ажилтан, 45 оюутантай сургалт эхэлж байсан бол өнөөдөр 8 багштай, 1 сургалтын менежертэй хамт олон 650 гаруй бакалавр зэрэгтэй сувилагч бэлтгэсэн байна. 2009 оноос сувилахуйн дипломын зэрэгтэй сувилагч нарт зориулсан шаталсан сургалтыг нээж 52 сувилагч сувилахуйн бакалаврын сургалтыг амжилттай төгссөн. Сувилахуйн тэнхимд Солонгос, Америк, Канад зэрэг сувилахуй өндөр хөгжсөн орноос ирсэн профессор багш нар ажиллахын зэрэгцээ онолын өндөр мэдлэгтэй, мэргэжлийн дадлага туршлагатай Монгол багш нар ажиллаж байна. 2018 оноос манай тэнхим сувилахуйн магистрын сургалтыг явуулж байна.

Сувилахуйн үйл ажиллагаа нь хайр ба хүнлэг энэрэнгүй сэтгэлээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дэмжих сахин хамгаалах, нөхөн сэргээх, амар тайван байлгахыг зорьдог. Манай тэнхимийн зорилго мэргэжлийнхээ мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, зөв хандлагатай, бусдыг манлайлагч сувилагч бэлтгэхэд оршино.

2008 оноос эхлүүлсэн оюутан солилцооны хөтөлбөрт 60 гаруй оюутан хамрагдаж, БНСУ-ын Ёнсей, Чонбуг, Халлим, Илжи, Ча, Бедиста зэрэг эмнэлэг, сургуулиудад очиж танилцах дадлага хийж байна. БНСУ-ын Чонбуг, Халлим, Илжи, Ча, Ку-Шин, Назари сувилахуйн сургуулиудаас 100 гаруй оюутан манай тэнхимд ирж танилцах дадлагын хөтөлбөрт хамрагдсан.
 

1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь сувилахуйн мэргэжлийн суурь мэдлэг, ур чадвар, ёс зүй, хандлагыг эзэмшсэн, аюулгүй, үйлчлүүлэгч төвтэй, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх чадвартай, олон улсын чиг хандлагад нийцсэн сувилагч мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Төгсөгч нь хүнлэг, энэрэнгүй харилцаатай, багаар ажиллах чадвартай, дижитал эрүүл мэндийн технологийг ашиглан сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, нийгмийн эрүүл мэнд болон сувилахуйн салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай байна.

2. ЭЛСЭХ ШАЛГУУР

  • ЭЕШ-ийн оноо ХИМИ эсвэл БИОЛОГИ аль нэг хичээлээр 430 оноо авах , Ур чадварын шалгалт 450 оноо
  • Өмнө нь бакалаврын боловсрол эзэмшсэн бол ЭЕШ-ын оноо шаардахгүй
  • 30+ насны, эмнэлэгт 3 жил ажилласан туршлагатай асрагч, туслах сувилагчдаас ЭЕШ-ын оноо шаардахгүй

3. Хөтөлбөрийн онцлог давуу тал

  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.
  • Англи хэл, Солонгос хэлийг ахисан түвшинд суралцах боломжтой.
  • Мэргэжлийн гадаад багшаас ОУ-ын түвшний сургалтыг суралцах боломжтой.
  • ЭЕШ болон Сурлагын дүнгээс хамааран Сургуулийн 50-100% тэтгэлэг
  • Сувилахуйн хөтөлбөрт Боловсролын зээлийн сангаас сурлагын дүнгээс хамаарч 70%-100% тэтгэлэгээр 4 жил суралцах боломжтой.
  • БНСУ-д  Сувилагчийн лицензийн шалгалт өгөх эрхтэй
  • Дараах сургуулиудтай хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрөөр эмнэл зүйн дадлага хийх, мэргэжлийн сургалтанд хамрагдах боломжтой.  БНСУ-ын Ионсэй их сургуулийн сувилахуйн сургууль,  Ионсэй, Вонжү салбар сувилахуйн сургууль, Ча их сургуулийн сувилахуйн сургууль
  • Олон Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөх
  • ОУУБИС-ийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан БНСУ-ын их сургуулиудад 6 сараас 1 жилийн хэлний бэлтгэлд суралцах боломжтой.

4. Төгсөөд ажиллах боломжтой ажлын байрууд

  • Улсын болон Хувийн бүх эмнэлгийн байгууллага
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага  
  • Сургууль, цэцэрлэгт
  • Нийгмийн халамжийн байгууллага
  • ОУ-ын эрүүл мэндийн байгууллагууд
  • БНСУ-д сувилагчаар ажиллах боломжтой
  • ХБНГУ-д сувилагчаар ажиллах боломжтой
28
Ph.D. Д.Дуламсүрэн
Захирал
29
А.Амаржаргал
Тэнхимийн эрхлэгч
30
Ph.D Б.Буянхишиг
Дэд профессор
31
Ph.D Ц.Оюундарь
Дэд профессор
32
Л.Дондоосүрэн
Ахлах багш
33
Б.Лхагва-Эмгэн
Багш
34
Lydia Campbell White
Багш
35
Т.Цолмон
Багш
1. Сувилахуй
Индекс: 091301
Элсэлтийн шалгалт 1: Хими эсвэл Биологи - 430
Элсэлтийн шалгалт 2: Ур чадвар - 450
Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube