1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Байгаль, нийгмийн ухааны суурь мэдлэгтэй, хууль, эрх зүйн өндөр мэдлэгтэй, хүний эрх, шударга ёсыг дээдэлдэг, нийгэмд манлайлах, хөрвөх чадвартай, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй, үндэсний болон олон улсын түвшинд өрсөлдөх нэр хүнд бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
2.ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ:
- Солонгос хэл, Солонгосын эрх зүйг гүнзгийрүүлэн судлах боломжтой.
3. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ:
- Энэхүү хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.
- Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнтэй хамтарсан Солонгосын эрх зүй нэмэлт хөтөлбөрт хамрагдана.
- БНСУ-ын Сөншинъ болон Гёнги их сургуультай хамтарсан 3+2(эрх зүй+эрх зүй) хөтөлбөрт хамрагдан хос дипломтой төгсөнө.
- БНСУ-ын Гёнги их сургуультай хамтарсан 3+2(эрх зүй+цагдаагийн удирдлага) хөтөлбөрт хамрагдан хос мэргэжил хос дипломтой төгсөнө.
- Их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан БНСУ-ын их сургуулиудад суралцана.
- Тэгри мэтгэлцээний клубийн үйл ажиллагаанд оролцоно.
- Судлаач оюутан тэтгэлэгт төсөлд оролцоно.
- БНСУ-д зохион байгуулагдах Хууль зүйн танилцах аялалд жил бүр оролцоно.
- БНСУ-д зохион байгуулагдах K-Law academy сургалтад жил бүр оролцоно.
- БНСУ-д Хууль зүйн дадлага хийнэ.
4. ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД:
- Шүүгч
- Шүүхийн байгууллагын ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч/
- Прокурор
- Прокурорын байгууллагын ажилтан
- Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
- Хэрэг бүртгэгч, мөрдөгч
- Цагдаагийн байгууллагын ажилтан
- Нотариатч
- Арбитрч
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
- Улсын бүртгэгч
- Гаалийн улсын байцаагч
- Гэрээний мэргэжилтэн
- Төрийн байгууллагад хуулийн хэлтсийн ажилтан
- Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх
- Эрдэм шинжилгээний ажилтан
- Хууль зүйн сургуулийн багш
- Олон улсын байгууллагын ажилтан