Англи хэлний тэнхим

Англи хэлний тэнхим 2002 онд байгуулагдсан. 2006 онд Англи хэлний орчуулагч, 2008 онд Англи хэлний багш мэргэжлээр анхны төгсөлт хийсэн. Нийт 600 гаруй Англи хэлний багш, Англи орчуулагч мэргэжилтэн бэлтгээд байна. Манай төгсөгчдийн 80 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллаж, дараагийн шатны сургалтанд гадаад, дотоодын их сургуульд үргэлжлүүлэн суралцаж байна.

БНСУ, БНХАУ, АНУ, ОХУ, Хонконг, Австрали улсын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ, хөтөлбөртэй ажилладаг. Энэ хүрээнд оюутан солилцоогоор суралцах, зочин багшаар ажиллах, эрдэм шинжилгээ судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллаж байна. Манай тэнхимийн хамтын ажиллагаатай сургуулиуд:

  • Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургууль
  • ӨМӨЗО-ны Хайлаарын их Сургууль
  • ОХУ-ын Буриадын Улсын Их Сургууль
  • Сүгмён их сургууль
  • Санмён, Ханян, Хансэ, Чонбуг их сургууль
  • PAS байгууллага

2021 онд Англи хэлний орчуулагч мэргэжлийн хөтөлбөр БМИҮЗ-өөр 5 жилээр магадлан итгэмжлүүлсэн.

АНГЛИ ХЭЛНИЙ ОРЧУУЛГЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Англи хэлний орчуулга хөтөлбөрийн зорилго нь англи болон монгол хэлний өндөр түвшний мэдлэг, харилцааны чадвар, орчуулга ба хэлмэрчлэхүйн онол, арга зүйг эзэмшсэн, олон улсын болон үндэсний түвшинд мэргэжлийн ёс зүйтэйгээр ажиллах чадвартай орчуулагч, хэлмэрч мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

АНГЛИ ХЭЛНИЙ ОРЧУУЛГЫН ХӨТӨЛБӨРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛҮҮД:

Хөтөлбөрийн зорилго, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан дараах чиглэлүүдээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой. Үүнд: Аман орчуулга, бичгийн орчуулга,мэргэжлийн зориулалтын орчуулга орчуулгын технологи, хэл шинжлэл ба орчуулга судлалын чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой.

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД:

  • Хэлний дөрвөн чадвар (сонсох, ярих, унших, бичих)-ыг орчуулгын ур чадвартай уялдуулан хөгжүүлнэ.
  • Бичгийн орчуулга, дараалсан болон зэрэгцээ орчуулгыг онол, арга зүйн үндэслэлтэй эзэмшүүлнэ.
  • Бодит нөхцөлд орчуулга хийх, хэлмэрчлэх дадлага, кейс судалгаа, төсөлт ажлуудаар дамжуулан ур чадвар хөгжүүлнэ.
  • Бизнес, албан бичиг, аялал жуулчлал, хууль эрх зүй, уран зохиол, техник технологи зэрэг салбарын орчуулгыг судална.
  • Хэлний мэдлэгээс гадна соёлын ялгаа, харилцааны онцлогыг ойлгож, үр дүнтэй харилцах чадвар эзэмшүүлнэ.
  • Орчуулга судлал, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийх ур чадвар хөгжүүлнэ.

ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД:

Англи хэлний орчуулгын хөтөлбөрийн төгсөгчид төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллага, боловсрол, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагуудад дараах чиглэлээр ажиллах боломжтой. Үүнд:

  • Орчуулагч
  • Хэлмэрч
  •  Бичгийн орчуулагч
  • Контент орчуулагч
  • Орчуулгын редактор  
  • Гадаад харилцааны ажилтан
  • Олон улсын хамтын ажиллагааны мэргэжилтэн
  • Төслийн зохицуулагч
  • Хөтөлбөрийн ажилтан
  • Гадаад түншлэл хариуцсан ажилтан  
  • Хөтөч-орчуулагч
  • Аяллын зөвлөх
  • Жуулчны мэдээллийн ажилтан
  • Зочлох үйлчилгээний байгууллагын гадаад харилцааны ажилтан
  • Олон улсын арга хэмжээний зохицуулагч
  • Импорт, экспортын менежер
  • Гадаад худалдааны мэргэжилтэн
  • Харилцагчийн үйлчилгээний ажилтан
  • Олон улсын маркетингийн ажилтан
  • Борлуулалт, хамтын ажиллагааны менежер
  • Англи хэлний багш
  • Сургалтын төвийн багш
  • Судалгааны туслах ажилтан
  • Яам, агентлагийн гадаад харилцааны мэргэжилтэн
  • Элчин сайдын яамны орчуулагч, ажилтан
  • Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн ажилтан
  • Төрийн байгууллагын гадаад хамтын ажиллагааны ажилтан  
42
Ph.D Ш.Сэрчмаа
Тэнхимийн эрхлэгч
43
Ph.D Т.Мягмарсүрэн
Ахлах багш
44
Л.Алтантуяа
Ахлах багш
45
Э.Солонго
Багш
46
Г.Мөнхтөгс
Багш
1. Гадаад хэлний орчуулга (Англи хэл)
Индекс: 023101
Элсэлтийн шалгалт 1: Англи хэл, Орос хэл, Математик-490
Элсэлтийн шалгалт 2: Нийгэм судлал, Монгол хэл, Түүх-490
2. Багш, гадаад хэлний боловсрол (Англи хэл)
Индекс: 011435
Элсэлтийн шалгалт 1: Англи хэл, Орос хэл, Монгол хэл-490
Элсэлтийн шалгалт 2: Ур чадвар-490
3. Олон улсын харилцаа
Индекс: 031202
Элсэлтийн шалгалт 1: Англи хэл, Орос хэл-490
Элсэлтийн шалгалт 2: Нийгэм судлал, Түүх-490
Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube