Дизайны тэнхим

Дизайны тэнхим нь 2003 онд байгуулагдсан бөгөөд одоо магадлан итгэмжлэгдсэн Интерьер дизайн График дизайн, Хувцасны дизайн, Үйлдвэрлэлийн дизайн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэн үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх мэргэжлээр 440 гаруй оюутан төгсгөж, тэдгээрийн 80 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллах буюу үргэлжлүүлэн сурч байна.

Манай оюутнууд БНСУ-ын

  • Кэмён их сургууль
  • Санмён их сургууль
  • Халлим их сургууль
  • Юн Инь их сургууль
  • Кёнги их сургууль
  • Дог Сон эмэгтэйчүүдийн их сургууль
  • Чонбүг их сургууль
  • Жонжү их сургууль
  • Ханнам их сургууль

2008 оноос Үйлдвэрлэлийн дизайн, График дизайн, Интерьер дизайн, Хувцасны дизайн хөтөлбөрөөр оюутан солилцооны хөтөлбөр, 2+2 хөтөлбөрөөр 60-аад оюутан суралцаж төгссөн. Энэ хөтөлбөрүүд одоо ч үргэлжилж байна. Хамтарсан болон оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцсан төгсөгчид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.

Дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлог, бүтээлч хандлагыг дэмжих зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Алтан хулгана” тэмцээнд тасралтгүй амжилттай оролцож байна.


ГРАФИК ДИЗАЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

  1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

График дизайны зарчим, концепци, судалгаан дээр үндэслэн орчин үеийн технологи, мэргэжлийн програм хангамжийг ашиглан график дизайны шийдэл боловсруулах мэдлэг, ур чадвартай, оюуны өмчийг дээдэлсэн, багаар ажиллах харилцааны соёлтой, олон улсын түвшинд ажиллах дүрслэх урлаг, гоо зүйн мэдрэмжтэй, хариуцлагатай, ёс зүйтэй, өөрийгөө хөгжүүлэх сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

  1. ТЭНХИМИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ  
  • Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг бодит ажил болгох урлангууд, лабораториуд болон орчин үеийн программ хангамж бүхий компьютерын лабораториор хангагдсан.
  • Уран бүтээлч, практик талбарт олон жил ажилласан туршлагатай, докторын зэрэгтэй профессор багш нар болон салбартаа танигдсан мэргэжилтнүүд хичээл заадаг.
  1. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
  • Энэхүү хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.
  • БНСУ-д 2+2 (График дизайн+График дизайн) хөтөлбөрт хамрагдан хос дипломтой төгсөнө.
  • Их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан БНСУ-ын их сургуулиудад суралцана.
  1. ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД
  • График дизайнер
  • Хэвлэлийн эх бэлтгэлийн дизайнер
  • Брэнд дизайнер
  • Вектор зураач
  • Зураглаач-эвлүүлэгч
  • 3D модельер
  • Аниматор
  • Реклам сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн
  • Их сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багш
  • Чөлөөт уран бүтээлч

 

ХУВЦАСНЫ ДИЗАЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

  1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Мэргэжлийн мэдлэг эзэмшсэн: Хувцасны дизайны онол, техник, түүх, хэрэглээний чиглэлээр гүнзгий мэдлэгтэй, инноваци шингэсэн бүтээл туурвих чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Бүтээлч сэтгэлгээтэй: Урлаг, дизайн, технологийн нэгдлийг хэрэгжүүлж, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн шинэ шийдлийг боловсруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн төгсөгч бэлтгэх.

Хувь хүний болон хамтын ажиллагааны чадвартай: Мэргэжлийн харилцаа, хамтран ажиллах, удирдан зохион байгуулах ур чадварыг эзэмшүүлж, багаар үр дүнтэй ажиллах чадвартай төгсөгч бий болгох.

Нийгмийн хариуцлагатай иргэн: Байгаль орчны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг ухамсарласан, мэргэжлийн ёс зүйг баримталдаг дизайнер төлөвшүүлэх.

Амьдралын турш суралцагч: Мэргэжлийн чиглэлээр тасралтгүй хөгжих, судалгаа хийх, дижитал болон инновацын хэрэглээг ашиглан боловсролоо гүнзгийрүүлэх чадвартай мэргэжилтэн төлөвшүүлэх.

  1. ТЭНХИМИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
  • Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг бодит ажил болгох урлангууд, лабораториуд болон орчин үеийн программ хангамж бүхий компьютерын лабораториор хангагдсан.
  • Уран бүтээлч, практик талбарт олон жил ажилласан туршлагатай, докторын зэрэгтэй профессор багш нар болон салбартаа танигдсан мэргэжилтнүүд хичээл заадаг.
  • Эсгий урлалын төвтэй
  1. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
  • БНСУ-д 2+2 (Хувцасны дизайн+Хувцасны дизайн) хөтөлбөрт хамрагдан хос дипломтой төгсөнө.
  • Их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан БНСУ-ын их сургуулиудад суралцана.
  1. ОЮУТНУУДЫН ГАРГАСАН АМЖИЛТ
  • “Хаврын гоёл”-2024 наадмын “Шилдэг уран сэтгэмжийн загвар”
  • “Хаврын гоёл”-2026 наадмын “Шинэ технологийн шийдэлтэй шилдэг загвар”
  • “Урлахуйн ертөнц”-2025 наадмын “Шилдэг ансамбель загвар”
  • “Урлахуйн ертөнц”-2026 наадмын “Шилдэг уран сэтгэмжийн загвар”
  1. ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД
  • Хувцасны дизайнер
  • Загвар зохион бүтээгч, эсгүүрчин
  • Оёдлын технологич
  • Эсгий эдлэл, эсгий хувцасны дизайнер
  • Стилист
  • Тайз дэлгэц, шоуны бүтээлийн хувцасны зураач
  • Их сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багш
  • Чөлөөт уран бүтээлч

ИНТЕРЬЕР ДИЗАЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

  1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн эрхэм зорилгын хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, үнэнч шударга, хүний эрхийг дээдлэх, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий бүтээлч дизайнеруудыг бэлтгэхэд оршино.

  1. ТЭНХИМИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
  • Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг бодит ажил болгох урлангууд, лабораториуд болон орчин үеийн программ хангамж бүхий компьютерын лабораториор хангагдсан.
  • Уран бүтээлч, практик талбарт олон жил ажилласан туршлагатай, докторын зэрэгтэй профессор багш нар болон салбартаа танигдсан мэргэжилтнүүд хичээл заадаг.
  1. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
  • Энэхүү хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.
  • БНСУ-д 2+2 (Интерьер дизайн+Интерьер дизайн) хөтөлбөрт хамрагдан хос дипломтой төгсөнө.
  • Их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан БНСУ-ын их сургуулиудад суралцана.
  1. ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД
  • Интерьер дизайнер
  • Барилга архитектур зураг төслийн техникч
  • Холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад судлаач
  • Их сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багш
  • Барилгын зураг төслийн компани байгуулах, удирдах албан тушаалд мэргэшсэн чиглэлээр ажиллах 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

  1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Орчин үеийн олон улсын дизайны чиг хандлага болон инженерийн зохион бүтээлтийн дэвшилтэт технологийн шаардлагад нийцсэн, судалгаа — шинэ санаа — виртуал загварчлал — гүйцэтгэл' гэсэн цогц системээр асуудлыг шийдвэрлэх чадвартай, хөрвөх чадамж өндөр, үндэсний болон дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээлч дизайнер-инженерүүдийг бэлтгэхэд оршино.

  1. ТЭНХИМИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
  • Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг бодит ажил болгох урлангууд, лабораториуд болон орчин үеийн программ хангамж бүхий компьютерын лабораториор хангагдсан.
  • Уран бүтээлч, практик талбарт олон жил ажилласан туршлагатай, докторын зэрэгтэй профессор багш нар болон салбартаа танигдсан мэргэжилтнүүд хичээл заадаг.
  1. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
  • БНСУ-д 2+2 (Үйлдвэрлэлийн дизайн+Үйлдвэрлэлийн дизайн) хөтөлбөрт хамрагдан хос дипломтой төгсөнө.
  • Их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан БНСУ-ын их сургуулиудад суралцана.
  1. ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД
  • Жижиг эдэлхүүний загвар дизайныг зохион бүтээгч - дизайнер
  • Жижиг, дунд үйлдвэрт зохион бүтээгч - дизайнер
  • Зураг төслийн компанид зохион бүтээгч – дизайнер
  • Үйлдвэр үйлчилгээний байгууллагад үр ашигтай, хөдөлмөр хөнгөвчилсөн техник эдэлхүүн зохион бүтээгч
  • Их сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багш
  • Бие даан зохион бүтээх товчоо, төсөл хөтөлбөрийн удирдагч  
47
Г.Лувсандандар
Тэнхимийн эрхлэгч
48
Б.Балжин
Ахлах багш
49
С.Мөнхбаатар
Ахлах багш
50
Д.Сайхансувд
Ахлах багш
51
Ph.D Н.Энхтайван
Ахлах багш
52
Д.Отгонцэцэг
Ахлах багш
1. График дизайн
Индекс: 021106
Элсэлтийн шалгалт 1: Математик, Англи хэл-450
Элсэлтийн шалгалт 2: Ур чадвар-490
2. Үйлдвэрлэлийн дизайн
Индекс: 021203
Элсэлтийн шалгалт 1: Математик, Англи хэл-450
Элсэлтийн шалгалт 2: Ур чадвар-490
3. Интерьер дизайн
Индекс: 021204
Элсэлтийн шалгалт 1: Математик, Англи хэл-450
Элсэлтийн шалгалт 2: Ур чадвар-490
4. Хувцасны дизайн
Индекс: 021202
Элсэлтийн шалгалт 1: Математик, Англи хэл-450
Элсэлтийн шалгалт 2: Ур чадвар-490
Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube