Эдийн засгийн тэнхим

Тус тэнхим нь 2010 онд байгуулагдсан. Эдийн засгийн тэнхим нь 5 багш, 80 гаруй оюутантай “Эдийн засаг” хөтөлбөрөөр хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэн бэлтгэж байна.

Эдийн засгийн тэнхим нь БНСУ, ОХУ, АНУ, БНХАУ зэрэг бусад улс орнуудын их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. 2014 оноос хойш давхардсан тоогоор 34 их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. БНСУ-ын их дээд сургуулиуд руу оюутан солилцооны хөтөлбөр, оюутны дадлага, уралдаан тэмцээнд оролцох гэх мэт үйл ажиллагааг явуулж байна. Хөтөлбөр хэрэгжүүлэгч тэнхим нь гадаад, дотоодын сургалт, судалгаа, бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

Их, дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон дараах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Үүнд:

  • Шинэ оюутан хүлээн авах үйл ажиллагаа
  • Эдийн засгийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал, мэтгэлцээн
  • Эдийн засгийн онол, парктикийн олимпиад
  • Эдийн засгийн мэргэжил сурталчилах өдөрлөг
  • Хувь хүний хөгжлийн сургалт

Үүнээс гадна суралцагчидад Оюунлаг оюутан” судалгааны арга зүй эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажил бичихэд туслах дугуйлан, “Эдийн засгийн тойрог” мэргэжлийн суурь мэдлэгийг ахиулах дугуйлангуудыг тус тус тогтмол хичээллүүлж байна.
 

1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Эдийн засгийн онол, судалгаа шинжилгээ, статистик, тоон болон чанарын шинжилгээний суурь мэдлэгтэй, байгууллага, салбар, зах зээл, үндэсний болон олон улсын эдийн засгийн үзэгдэл, үйл явцыг шинжлэх, дүгнэлт гаргах, төлөвлөлт боловсруулах чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй, хөрвөх чадвартай эдийн засагч, шинжээч, судлаач мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

2. ГҮНЗГИЙРҮҮЛЭН СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ

Эдийн засгийн онол, микро эдийн засаг, макро эдийн засаг, олон улсын эдийн засаг, бизнесийн эдийн засаг, санхүүгийн шинжилгээ, статистик, дата анализ, тоон болон чанарын судалгааны арга зүй, бодлого төлөвлөлт, байгууллагын эдийн засгийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах боломжтой.

3. ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

  • Эдийн засгийн хөтөлбөр нь БНСУ-ын Намсөүл их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрт хамрагддаг тул оюутнууд олон улсын сургалтын орчинд суралцаж, мэргэжлийн мэдлэг, хэлний чадвар, соёл хоорондын харилцааны ур чадвараа хөгжүүлэх боломжтой.
  • 2+2 хөтөлбөр болон оюутан солилцооны хүрээнд БНСУ-ын их, дээд сургуулиудад суралцах боломж бүрдсэн.
  • Хичээл заах багш нарын 85 хувь нь докторын зэрэг хамгаалсан, мэргэжлийн өндөр ур чадвартай багш нар байна.
  • Солонгосын 100 хувь хөрөнгө оруулалттай, сургалтын орчин нөхцөл сайтай их сургуульд суралцана.
  • Солонгос болон англи хэлний мэдлэгийг ахисан түвшинд эзэмших боломжтой.
  • Оюутны мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дугуйлан, клубийн үйл ажиллагаанд хамрагдах боломжтой.
  • Эдийн засгийн онолыг статистик, дата анализ, судалгааны арга зүйтэй хослуулан эзэмшүүлдэг.
  • Тоон болон чанарын шинжилгээ хийх, эдийн засгийн мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах, бодлого төлөвлөлт боловсруулах чадвартай төгсөнө.
  • “Эдийн засаг” хөтөлбөр нь 2003 оноос хойш 17 дахь төгсөлтөөрөө 800 гаруй мэргэжилтэн бэлтгэн төгсгөсөн туршлагатай хөтөлбөр юм.

4. ТӨГСӨӨД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙРУУД

  • Бизнесийн байгууллагад эдийн засагч
  • Санхүүгийн шинжээч
  • Дата аналист
  • Бизнес эдийн засгийн менежер
  • Судлаач, зах зээл, хэрэглэгчийн судалгааны мэргэжилтэн 
  • Төрийн өмчит байгууллагад статистикч
  • Төсөл, хөрөнгө оруулалтын шинжээч 
  • Төлөвлөлтийн мэргэжилтэн
  • Гадаад харилцааны мэргэжилтэн
  • Олон улсын эдийн засагч
  • Банк, санхүүгийн салбарт эдийн засагч
  • Судалгаа  байгууллагын ажилтан
  • Бизнесийн байгууллагын төлөвлөлт, судалгаа шинжилгээний ажилтан
  • Төсөл, хөрөнгө оруулалтын шинжээч
  • Статистик, мэдээлэл боловсруулалтын ажилтан 
  • Их сургуулийн багш
53
Ph.D. М.Довууч
Захирал
54
Ph.D В.Отгонжаргал
Тэнхимийн эрхлэгч
55
Ph.D, проф А.Хандмаа
Профессор
56
Ph.D Т.Булган
Дэд профессор
1. Эдийн засаг
Индекс: 031101
Элсэлтийн шалгалт 1: Математик-490
Элсэлтийн шалгалт 2: Англи хэл, Нийгэм судлал-490
Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube