Тус хүрээлэн нь 2023 оны 2 дугаар сард Олон улсын Улаанбаатарын их сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэр, ерөнхий захиралын тушаалаар үүсгэн байгуулагдсан бөгөөд хууль зүйн ухааны доктор О.Амарсанаа анхны захиралаар томилогдон ажиллаж байна.
Эрх зүйн бакалавр, магистрын түвшинд суралцагч оюутнууд тус хүрээлэнд судлаач оюутнаар дадлагжиж эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцохоос гадна судлаач оюутны тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг.
Эрх зүйн сургалтын үйл ажиллагааны хүрээнд эрх зүй мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг БНСУ-ын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна Эрх зүй (Солонгосын эрх зүй) мэргэших хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн БНСУ-ын хамтын ажиллагаа бүхий байгууллагад урт, богино хугацааны дадлага хийлгэх тусгайлсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хүрээлэн нь дэргэдээ Монгол, БНСУ-ын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн судлаачдын хамтарсан зөвлөлийг байгуулан хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тогтмол эрхлэн явуулж байна. Мөн БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэн, Ажү их сургуулийн хууль зүйн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Монгол-Солонгосын Эрх зүйн хүрээлэнгийн захирал: О.Амарсанаа /Доктор, профессор/