Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль нь орчин үеийн нийгмийн хэрэгцээ, олон улсын чиг хандлагад нийцсэн, мэргэжлийн өндөр түвшний хуульч, эрх зүйч бэлтгэх зорилготойгоор бакалаврын өдөр, орой, эчнээ анги, эрх зүйн магистрын сургалтыг танхим болон цахим хэлбэрээр явуулж байна. Тус сургууль нь хууль зүйн онолын мэдлэгийг практик ур чадвартай хослуулсан сургалт, судалгааны орчин бүрдүүлж, оюутнуудыг ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай, чадварлаг, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэргэжилтэн болгон төлөвшүүлэхийг зорьдог. Олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, Монгол-Солонгосын эрх зүйн сургалт, судалгааны чиглэлд бодит үр дүн бүхий хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Түүнчлэн оюутны шүүхийн мэтгэлцээний “Mock trial” тэмцээнд тогтмол амжилттай оролцохоос гадна оюутны хөгжлийг дэмжсэн “Тэгри” клуб үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хамтын ажиллагаа нь оюутнуудад олон улсын түвшний мэдлэг, туршлага эзэмших, гадаадын их сургуулиудад суралцах, судалгаанд оролцох өргөн боломжийг бүрдүүлж байна.