Сувилахуйн сургууль
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Сувилахуйн сургууль

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Сувилахуйн сургуулийн цахим хуудсанд зочилж буй эрхэм хүндэт оюутан залуус, эцэг эхчүүд, багш, судлаачид, төгсөгчид болон хамтран ажиллагч байгууллагууд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. ОУУБИС-ийн Сувилахуйн сургууль нь хүнлэг энэрэнгүй сэтгэл, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, судалгаанд суурилсан мэдлэг, олон улсын чиг хандлагыг хослуулсан сувилагч мэргэжилтэн бэлтгэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Эрүүл мэндийн салбар хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед сувилагч нь зөвхөн тусламж үйлчилгээ үзүүлэгч бус, харин өвчтөн, гэр бүл, олон нийт, нийгмийн эрүүл мэндийн төлөө манлайлан ажиллах чухал мэргэжилтэн болж байна. Тиймээс манай сургууль оюутан бүрийн мэдлэг, эмнэлзүйн ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, харилцаа, ёс зүй, багаар ажиллах чадвар, манлайллын хандлагыг хөгжүүлэхэд онцгой анхаардаг. Сургалтын хөтөлбөр, эмнэлзүйн дадлага, симуляцийн сургалт, судалгааны арга зүй, олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан бид оюутнуудаа Монгол Улсын болон олон улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулах чадварлаг мэргэжилтэн болгон төлөвшүүлэхийг зорьдог билээ. Сувилахуйн боловсролын хөгжил нь судалгаа, нотолгоонд суурилсан практиктай салшгүй холбоотой. Иймээс бид багш, судлаач, оюутнуудын судалгааны чадавхыг бэхжүүлэх, сувилахуйн практикт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, судалгааны үр дүнг сургалт, практик, бодлогод хэрэгжүүлэхийг чухалчилж байна. Мөн гадаад, дотоодын их, дээд сургууль, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, олон улсын туршлага солилцох боломжийг нэмэгдүүлж байна. Бидний хувьд сувилахуйн боловсрол нь нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш хүртээмжид хувь нэмэр оруулах нийгмийн хариуцлагатай үйл хэрэг юм. Цаашид ОУУБИС-ийн Сувилахуйн сургууль нь чанартай боловсрол, судалгаа, эмнэлзүйн дадлага, мэргэжлийн манлайллыг хөгжүүлж, энэрэнгүй, чадварлаг, ёс зүйтэй, ирээдүйг харсан сувилагч мэргэжилтнүүдийг бэлтгэхийн төлөө тууштай ажиллах болно.

Хүндэтгэсэн,

Д. Дуламсүрэн, PhD. Ass Prof
Сувилахуйн сургуулийн захирал

Сувилахуйн сургууль Тэнхимүүд
Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube