“НОМЫН БАЯР – 2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
15/10/2026
“НОМЫН БАЯР – 2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Номын сангаас Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тохиолдуулан 2026 оны есдүгээр сарын 14-нөөс аравдугаар сарын 12-ны өдрийг хүртэл “Номын баяр – 2026” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь номын баярыг их сургуулийн хамт олонд сурталчлан таниулах, үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх, номын сангийн үйл ажиллагаа болон ном бүтээлийг олон нийтэд сурталчлах, оюутан, суралцагчдын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой байв.

Арга хэмжээний хүрээнд хуучин, ховор монгол болон солонгос номын үзэсгэлэн, шинэ номын үзэсгэлэнг дэлгэн толилуулж, уншигчдад номын ертөнцөөр аялах, шинэ болон ховор бүтээлүүдтэй танилцах боломжийг бүрдүүлэв. Мөн оюутан, суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Азын сугалаа” зохион байгуулж, дурсгалын булан байгуулсан нь арга хэмжээний онцлох хэсгүүдийн нэг байлаа.

Түүнчлэн ном унших дадлыг хэвшүүлж, бусдадаа үлгэр дуурайл үзүүлсэн нэг багш, хоёр оюутан нийт гурван уншигчийг шалгаруулан алдаршуулж, үндэсний бичигт суурилсан бүтээлийн уралдаан зарлан дүгнэсэн юм.

“Номын баяр – 2026” арга хэмжээ нь ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, номын сангийн үйл ажиллагааг сурталчлах, их сургуулийн хамт олны мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэл эрмэлзлийг дэмжихэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Ном бол мэдлэгийн түлхүүр, үндэсний соёлын үнэт өв юм.

Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube