ОУУБИС-аас зохион байгуулсан “Багшлах эрх олгох” богино хугацааны сургалтын гуравдугаар ээлжийн гэрчилгээ гардуулах ёслол 2025 оны 12 сарын 24-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтад хамрагдаж, сургалтын хөтөлбөрийн шаардлагыг бүрэн ханган төгссөн 54 залуу багшид гэрчилгээ гардуулан өгсөн нь боловсролын салбарт тулгамдаж буй мэргэжлийн багшийн хомсдлыг нөхөх, чадварлаг боловсон хүчнийг богино хугацаанд бэлтгэх бодлогын үр дүнтэй алхам боллоо.
Төгсөгчдийн дунд гадаад хэл, дүрслэх урлаг, программ хангамж, эмч, дизайн хувцас чиглэлийн нарийн мэргэжил эзэмсэн залуус олон байгаа нь онцгой ач холбогдолтой юм. Тэд Монгол Улсын боловсролын салбарт тулгамдаж буй бодит асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, хариуцлагатайгаар ажиллах мэдлэг, чадвараар хангагдсан гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулж, чанартай хэрэгжилтэд үнэтэй хувь нэмэр оруулсан сургуулийн эрдэмтэн багш, профессорууддаа талархал илэрхийлье.
Шинэ үеийн боловсролтой, чадварлаг залуу багш нартаа цаашдын ажил, хөдөлмөр нь амжилт бүтээлээр дүүрэн байж, суралцагч бүрт мэдлэг, хүмүүжлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.