ОУУБИС-ийн ахлах багш, усан будгийн мастер зураач С.Мөнхбаатар “INTERNATIONAL WATERCOLOR CARNIVAL”-д урилгаар оролцлоо
Уржигдар 20 цаг 15 мин
ОУУБИС-ийн ахлах багш, усан будгийн мастер зураач С.Мөнхбаатар “INTERNATIONAL WATERCOLOR CARNIVAL”-д урилгаар оролцлоо

Олон улсын усан будгийн мастеруудын холбооноос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хунань мужийн Чанша хот дахь LI ZIJIAN урлагийн музейн 10 жилийн ойд зориулан зохион байгуулсан усан будгийн мастеруудын анхны наадам “INTERNATIONAL WATERCOLOR CARNIVAL” амжилттай зохион байгуулагдлаа.

Тус олон улсын арга хэмжээнд Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Инженер, Дизайн, Технологийн сургуулийн Дизайны тэнхимийн ахлах багш, усан будгийн мастер зураач С.Мөнхбаатар урилгаар оролцож, уран бүтээлийн туршлага, арга барилаа хуваалцан мастер класс үзүүллээ.

Наадмын хүрээнд дэлхийн усан будгийн шилдэг мастеруудын 600 гаруй бүтээл дэлгэгдсэн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдсан бөгөөд уг үзэсгэлэнд зураач С.Мөнхбаатарын бүтээлүүд мөн багтсан байна.

Ийнхүү ОУУБИС-ийн багш, уран бүтээлч С.Мөнхбаатар олон улсын нэр хүнд бүхий уран бүтээлчидтэй хамтран оролцож, Монголын усан будгийн урлагийг олон улсын түвшинд сурталчлан таниулахын зэрэгцээ өөрийн уран бүтээл, туршлагаа дэлхийн усан будгийн уран бүтээлчидтэй хуваалцлаа.

“INTERNATIONAL WATERCOLOR CARNIVAL”-ын хүрээнд зохион байгуулагдсан тус үзэсгэлэн 9 дүгээр сарын 27-ноос 11 дүгээр сарын 22-ныг хүртэл LI ZIJIAN урлагийн музейд үргэлжилнэ.

 

Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube