Сувилахуйн Магистрын оюутнууд БНСУ-д "Advanced Nursing Education Trip" туршлага судлах аялал амжилттай зохион байгуулагдав
22/01/2026
Сувилахуйн Магистрын оюутнууд БНСУ-д

ОУУБИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн Сувилахуйн магистрын оюутнууд хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д “Advanced Nursing Education Trip” туршлага судлах аяллыг 2026 оны 1 дүгээр сарын 9-нөөс 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд оюутнууд БНСУ-ын Ионсей их сургуулийн Сувилахуйн сургууль, Ионсей Вонжу их сургууль, Солонгосын Сувилагчийн Нийгэмлэг, Мёнжжи эмнэлэг, мөн Бусан хотын Бедеста эмнэлэг зэрэг байгууллагуудаар зочилж, сургалт, уулзалт, туршлага солилцох олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон юм.

Энэхүү аялал нь оюутнуудад олон улсын түвшний мэдлэг, туршлага олж авах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Нийт оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube