БНСУ-ЫН СОНШИНЬ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
3 +2
хөтөлбөр хэрэгжүүлнэ
Эрх зүй + Эрх зүй![]()
Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль БНСУ-ын Соншинь их сургуулийн Хууль зүйн сургууль хамтарсан 3+2 хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа.
Уг арга хэмжээ 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр БНСУ-ын Соншинь их сургуулийн байранд зохион байгуулагдсан бөгөөд санамж бичигт ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа, Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор Хван Тэ Хи нар гарын үсэг зурлаа.
Ингэснээр ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан ОУУБИС-д 3 жил Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуульд 2 жил суралцах боломж нээгдэж байгаа төдийгүй оюутан солилцооны хөтөлбөр, хууль зүйн дадлага, хамтарсан бусад арга хэмжээнд тогтмол оролцох боломжтой болж байна.
Санамж бичиг байгуулах арга хэмжээнд хоёр Хууль зүйн сургуулийн багш оюутнууд оролцлоо.