Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль, БНСУ-ын Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран “МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙ” сэдэвт дөрөв дэх удаагийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр БНСУ-ын Соншинь их сургуулийн байранд зохион байгууллаа.
Хурлыг нээж Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор Хван Тэ Хи ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа нар үг хэлэв.
Хурлыг Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор Ким Сэ Жүнь чиглүүлж, ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч хуульч, өмгөөлөгч Л.Энхжаргал орчуулагчаар ажиллав.
Солонгос оюутны илтгэл:
“미디어를 통한 문화 교류와 문제점“ Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Кун Ёнь Жү, Чу Ёнь Жү
“AI 바이어 테이터 융합기술의 법적쟁점과 규제” Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Хун Со Гён, Ха Ёнь Жү
Хэлэлцүүлэгч:
Д.Анударь, О.Мөнх-Од, Б.Амударь, Б.Анхилуун(ОУУБИС-ийн Хууль зүйн сургууль)
Монгол оюутны илтгэл:
“Монгол Улс ба БНСУ-ын бусдын дуу дүрсийг зөвшөөрөлгүй цуглуулах, ашиглах эрх зүйн зохицуулалт ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ану, Г.Баярмаа
“Монгол Улс ба БНСУ-д зөвшөөрөлгүй цугуулсан дуу, дүрсний бичлэгийг нотлох баримтаар үнэлэх боломж, хязгаар” ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Э.Анударь, Ө.Хулан
Хэлэлцүүлэгч:
Ким Хёнь Жон, Соль Минь Чэ, Синь Су Минь, Чу Ин Гён(Соншинь их сургуулийн Хууль зүйн сургууль)