3 +2
хөтөлбөр хэрэгжүүлнэ
Эрх зүй + Эрх зүй![]()
Эрх зүй + Цагдаагийн удирдлага![]()
ОУУБИС-ийн Хууль зүйн сургууль БНСУ-ын Гёнги их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль хамтарсан 3+2 хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа.
Уг арга хэмжээ 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр БНСУ-ын Гёнги их сургуулийн байранд зохион байгуулагдсан бөгөөд санамж бичигт ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа, Гёнги их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн захирал, хууль зүйн доктор И Минь Шиг нар гарын үсэг зурлаа.
Ингэснээр ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан ОУУБИС-д 3 жил Гёнги их сургуульд 2 жил суралцах боломж нээгдэж байгаа төдийгүй оюутан солилцооны хөтөлбөр, хууль зүйн дадлага, хамтарсан бусад арга хэмжээнд тогтмол оролцох боломжтой болж байна.
Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Гёнги их сургуулийн төгсөгч Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч, хуульч, өмгөөлөгч Л.Энхжаргал, ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд болон Гёнги их сургуулийн профессор багш нар оролцлоо.