Харьяа хороодын иргэдэд мэдээлэл хийж, хүнсний дэмжлэг үзүүллээ
13/02/2026
Харьяа хороодын иргэдэд мэдээлэл хийж, хүнсний дэмжлэг үзүүллээ

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Удирдах зөвлөлийн дэргэдэх “Хайрын будаа” төрийн бус байгууллага нь жил бүрийн Сар шинийн баярыг тохиолдуулан зорилтот өрхүүдэд хүнсний тусламж, дэмжлэг үзүүлэх уламжлалтай.

Энэхүү үйл ажиллагааг энэ жил нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг-ийн 25, 42 дугаар хороотой хамтран зохион байгуулж, зорилтот өрхүүдэд хүнсний багц гардуулан өглөө. Мөн энэ үеэр сургуулийн үйл ажиллагаа, сургалтын чиглэл, оюутан залуусыг дэмжих бодлого, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг хийв.

Арга хэмжээнд ОУУБИС-ийн проректор Д.Дуламсүрэн, Оюутны албаны дарга Ким Жэ Сон, Нийгмийн ажлын тэнхимийн багш Ц.Энхтүвшин нар оролцож ажиллалаа.

Тус арга хэмжээ нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, орон нутгийн иргэдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой ажил боллоо.

Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube