ОУУБИС-ийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ректорын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
03/03/2026
ОУУБИС-ийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ректорын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Олон улсын Улаанбаатарын их сургууль-ийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ректорын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн 2026 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд оюутан залуус спортын ур чадвар, багийн зохион байгуулалт, эв нэгдлээ харуулан идэвхтэй оролцсон бөгөөд дараах багууд шагналт байрт шалгарлаа.

🏀 Эрэгтэй багийн төрөлд:

🥇 Алт – Аялал жуулчлал, менежментийн тэнхим

🥈 Мөнгө – Бизнес удирдлагын тэнхим

🥉 Хүрэл – Компьютер, мэдээлэл технологийн тэнхим

🏀 Эмэгтэй багийн төрөлд:

🥇 Алт – Солонгос хэл, боловсролын тэнхим

🥈 Мөнгө – Аялал жуулчлал, менежментийн тэнхим

🥉 Хүрэл – Бизнес удирдлагын тэнхим

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэж, спортын болон сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube