“Солонгос судлал–2026” олон улсын хурал амжилттай зохион байгуулагдлаа
20/03/2026
“Солонгос судлал–2026” олон улсын хурал амжилттай зохион байгуулагдлаа

2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Солонгос судлал–2026” THE FUTURE OF GLOBAL CULTURAL EXCHANGE AND K-CULTURE олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛИЙН СОЛОНГОС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН-гээс зохион байгуулав.

Хуралд Монгол, БНСУ, Япон, Норвеги,АНУ зэрэг орны эрдэмтэд оролцож Солонгосын соёл урлаг судлал, К-culture, K-content зэрэг агуулгаар сонирхолтой, ач холбогдолтой илтгэлүүдийг танилцуулсан ба 200 орчим оролцогчийн хүрээнд өргөн цар хүрээтэй, амжилттай болж өндөрлөлөө.

Хуралд Б.Урьболд(ССАЖЗЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга), Ж.Эрхэмтөгс (СУИС-ийн эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал), Ж.Гантулга (Парламентийн Аудитын хэлтсийн дарга), Ц.Өнөрзаяа (ГХЯ-ны Консулын газрын Зөвлөх), Д.Золбоо (Олон улс судлалын хүрээлэнгийн захирал), Н.Доржсүрэн (Зүүн хойд Азийн аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэнгийн захирал) С. Бат-Эрдэнэ (МАGIKО Солонгост сургууль төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч) Б.Ариунаа (GKS Alumni-Mongolia ерөнхийлөгч) зэрэг албаны хүмүүс оролцсон нь хурлын үр дүнг цаашдын бодлогод тусгахад өндөр ач холбогдолтой байж чадлаа.

Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube