Монгол, БНСУ-ын боловсролын салбар дахь хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Олон улсын Улаанбаатарын их сургуулиас нийт 12 оюутан БНСУ-ын Чонбуг их сургуульд нэг жилийн хугацаатай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцахаар амжилттай мордлоо.
Тус хөтөлбөр нь оюутнуудад олон улсын түвшний боловсрол эзэмших, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, соёлын солилцоонд оролцох, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломжийг олгож буйгаараа онцлог юм. Мөн хоёр улсын их сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, оюутан залуусын мэдлэг, ур чадварыг олон улсын жишигт нийцүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.
Оюутнууддаа сурлага, амьдралын шинэ орчиндоо хурдан дасан зохицож, ихийг сурч мэдэн, эх орныхоо нэрийг өндөрт өргөж ирэхийг хүсэн ерөөе.