Тус арга хэмжээнд ОУУБИС-ийн Эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийн албаны судлаач, доктор Д.Билэгжаргал илтгэгчээр оролцож, “Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд шаардагдах онол, арга зүйг тодорхойлоход анхаарах асуудал (Боловсрол судлалын чиглэлээр)” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв.
Илтгэлийн үеэр судлаач өөрийн судалгааны чиглэлээр бичсэн өгүүлэлд тулгуурлан олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд анхаарах онол, арга зүйн асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж, оролцогч профессор, багш нарт үнэ цэнтэй мэдээлэл хүргэлээ.
Мөн Ректорын нэрэмжит “Шилдэг бүтээл” шалгаруулах уралдаанд ирүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах агуулга, хэлбэр, бүтцийн шаардлагыг өөрийн туршлага, судалгаанд үндэслэн холбон тайлбарласан нь тус үйл ажиллагааны онцлог байв.
Журнал клуб №2-ын үйл ажиллагаанд оролцож, өөрийн туршлагаа хуваалцан илтгэл хэлэлцүүлсэн судлаач, доктор Д.Билэгжаргалд талархал илэрхийлье.
Тус арга хэмжээнд оролцсон профессор, багш нарт цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.