Журнал клуб нь 2 долоо хоногт нэг удаа зохион байгуулагдах бөгөөд өгүүлэл хэвлүүлсэн судлаач профессор багш нь өөрийн судалгааны туршлага, арга зүйн шийдэл, сургамжийг хуваалцах, цаашдын судалгаанд анхаарах асуудлыг хамтран хэлэлцэх, хамтын судалгааны санаачилгыг дэмжих зорилготой болно.
Журнал клубийн үйл ажиллагааг Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн Проректор, Сувилахуйн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Дуламсүрэн санаачлан эхлүүлж, эхний удаагийн үйл ажиллагаанд илтгэгчээр оролцож, “Readiness for Practice and Associated Factors Among Baccalaureate Nursing Students in Mongolia: A Mixed Methods Study (published article)” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв.
Илтгэлийн үеэр судлаач өөрийн судалгааны чиглэлээр бичсэн өгүүлэлд тулгуурлан өөрийн судалгааны онол, арга зүйн асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж, оролцогч докторант профессор багш нарт үнэтэй мэдээлэл хүргэлээ.
ОУУБИС-ийн докторант багш нарын ахиц дэвшлийн судалгаа болон тулгамдаж байгаа асуудлын талаар нээлттэй санал хэлэлцүүлгийг өрнүүлсэн нь уг үйл ажиллагааны онцлог байв.
Журнал клуб №1-ийн үйл ажиллагаанд өөрийн туршлагыг хуваалцаж, илтгэл хэлэлцүүлсэн Д.Дуламсүрэнд талархал илэрхийлье.
Тус үйл ажиллагаанд оролцсон докторант багш нарт цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.