ОУУБИС-аас зохион байгуулдаг “Багшлах эрх олгох” богино хугацааны сургалтын дөрөвдүгээр ээлжийн төгсөлтийн үйл ажиллагаа 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн сургалтыг амжилттай дүүргэж, хөтөлбөрийн шаардлагыг бүрэн ханган төгссөн нийт 52 суралцагчид багшлах эрхийн гэрчилгээг гардуулан өгсөн нь боловсролын салбарт шаардлагатай мэргэжлийн багшийн нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.
Төгсөгчдийн дунд гадаад хэл, мэдээллийн технологи, урлаг, дизайн, эрүүл мэнд зэрэг олон салбарын мэргэжилтнүүд багтсан нь энэхүү сургалтын ач холбогдлыг улам тодотгож байна. Тэд өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн суурь мэдлэг дээр тулгуурлан багшлах арга зүй, ур чадварыг эзэмшиж, боловсролын салбарт бодит хувь нэмэр оруулах бэлтгэлтэйгээр төгсөж байна.
Энэхүү арга хэмжээнд Проректор, Сувилахуйн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Дуламсүрэн болон бусад албаны дарга нар оролцлоо.
Сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, чанартай хэрэгжилтийг ханган ажилласан эрдэмтэн багш, профессор багш нартаа талархал илэрхийлье.
Шинээр төгсөж буй суралцагч нартаа багшлах үйл хэрэгт нь амжилт хүсэж, суралцагч бүрт мэдлэг, хүмүүжлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсэд нь өндөр амжилт хүсье.