Монголын оюутны спортын VII их наадам 2026 оны 3 дугаар сарын 6-наас 5 дугаар сарын 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус наадам нь оюутан тамирчдын ур чадвар, авьяас чадварыг сорих зорилготой бөгөөд нийт 14 спортын төрлөөр өргөн хүрээнд явагдаж буй томоохон арга хэмжээ юм.
Олон улсын Улаанбаатарын их сургууль энэхүү наадамд футзал, чөлөөт бөх, сагсан бөмбөг, волейбол, хөнгөн атлетик гэсэн 5 спортын төрлөөр оролцож, баг тамирчид маань идэвхтэй өрсөлдөж байна.
Баг тамирчдадаа өндөр амжилт хүсье!