Чингис хааны Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойд зориулсан, монголоор зогсохгүй дэлхийн анхны бүтээл ОУУБИС-аас мэндлэв. “Монголын Нууц Товчооноо өргөсөн эрдмийн сацал” нэртэй эл ном (894 нүүр)-ыг Чингис хаан судлалын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Б. Сумьяабаатар бичжээ.
Энэ бүтээлд: “Тэмүжин” гэдэг нэрийн утга, солонгос сурвалжаас олдсон “Чингис хааны нэгэн сургаал”, төвдийн номын сангаас гарсан Нууц товчооны монгол эхийн харьцуулсан судалгаа, Нууц товчооны монгол худам үсгийн буулгал, түүний толь, монгол кирилл үсгийн буулгал, толь бичиг, Нууц товчооны залгавар бүтээлийн толь зэрэг судалгаа оржээ.
Өнөөдөр уул номоо ректор Кан Юу Ёль (강요열)-д дээжлэн барив.