Журнал клуб №4-ийн ээлжит үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
17/04/2026
Журнал клуб №4-ийн ээлжит үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Журнал клуб №4-ийн ээлжит үйл ажиллагаа 2026 оны 04 дугаар сарын 17-ны өдөр Багшийн хөгжлийн төвд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус удаагийн үйл ажиллагаанд ОУУБИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал, Аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд
профессор М.Довууч илтгэгчээр оролцож, “Бизнесийн удирдлагын чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн туршлага” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ. Илтгэлийн үеэр өгүүлэл бичих арга зүй, судалгааны ажлын зохион байгуулалт, баг бүрдүүлэлтийн онцлог, түүнчлэн олон улсын сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэхэд анхаарах чухал асуудлуудыг онцлон авч үзэж, оролцогч профессор, багш нарт онол, практик хосолсон үнэ цэнтэй мэдээлэл, зөвлөмжийг хүргэлээ. Энэхүү үйл ажиллагаа нь профессор, багш нарын эрдэм шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, олон улсын түвшинд судалгааны бүтээл туурвих арга зүйг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлох нь зүйтэй юм. Журнал клуб №4-ийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан доктор, дэд профессор М.Довууч-д талархал илэрхийлье. Тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон профессор, багш нарт цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube