Монгол улсын төрийн соёрхолт Ц.Шагдарсүрэн профессорын шинэ бүтээлүүд хэвлэгдэв
Өчигдөр 07 цаг 38 мин
Монгол улсын төрийн соёрхолт Ц.Шагдарсүрэн профессорын шинэ бүтээлүүд хэвлэгдэв

Чингис хаан судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монгол Улсын төрийн соёрхолт, профессор Ц.Шагдарсүрэнгийн “Монголчуудын утга соёлын товчоон” (512 нүүр), “Монголчуудын үсэг бичгийн товчоон” (512 нүүр) нэртэй хоёр шинэ бүтээл хэвлэгдэн уншигчдын гарт хүрлээ.

Эдгээр бүтээл нь тус хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Дорно, Өрнийн хэл, түүх, бичиг соёлын харилцаа” сэдэвт судалгааны ажлын хүрээнд туурвигдсан бөгөөд монголчуудын оюуны соёл, бичиг үсгийн хөгжлийн өргөн цар хүрээт асуудлыг хамарчээ.

Тухайлбал, “Тэнгэр хангай, орон дэлхийгээ олж таньсан монгол ухаан”-аас эхлээд эртний Гуулин улс (одоогийн Солонгос)-аас бийр, бэх, цаас зэрэг бичгийн хэрэгслийг авч хэрэглэж байсан түүхэн баримт, улмаар Монгол, Солонгосын бичиг үсгийн холбоо, харилцааны асуудлыг цогцоор нь судалсан байна.

Энэхүү хоёр бүтээл нь монголчуудын соёл, бичиг үсгийн өв уламжлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэгтгэн дүгнэсэн чухал судалгааны ажил болж, судлаачид, оюутан залуус, сонирхогчдын хувьд үнэт эх хэрэглэгдэхүүн болох юм.

Google Workspace
Microsoft 365
Facebook
Youtube